logo
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2014/10/06
  Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

- Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

- Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2014-2015 оны хэлэлцээний дүнг хэлэлцлээ.

- Шадар сайд Д.Тэрбишдагва БНХАУ-ын Тяньжин хотод болсон дэлхийн эдийн засгийн “Зуны Давос” чуулга уулзалтад оролцсон дүнгийнхээ талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Уулзалтын мөрөөр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Шадар сайдад даалгалаа.

- Халхын голын ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн дүнг Шадар сайд, Ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийн дарга Д.Тэрбишдагва танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш