logo
АНУ-ын ажилгүйдлийн түвшин огцом буурав

АНУ-ын ажилгүйдлийн түвшин огцом буурав

2014/10/06
АНУ-ын ажилгүйдлийн түвшин 9-р сард 5.9% болж буурсан нь сүүлийн зургаан жилийн хамгийн сайн дүн болсон талаар тус улсын Хөдөлмөрийн Яамнаас мэдээллээ. Үүнээс гадна шинээр ажилд орсон иргэдийн тоо өнгөрсөн сард 248 мянгад хүрсэн байна. Тухайлбал менежмент, хуулийн үйлчилгээний салбарын ажлын байрны тоо хамгийн ихээр буюу 81 мянгаар өсчээ. Америкийн хөдөлмөрийн зах зээл дэх өөрчлөлт нь дэлхийн тэргүүлэгч эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн нэг бөгөөд Холбооны Нөөцийн Банк бодлогын хүүгээ нэмэгдүүлэх талаар ч багагүй хүлээлт үүсээд байгаа юм. Тус банк 2008 оны санхүүгийн хямралаас хойш бодлогын хүүгээ тэгтэй ойролцоо түвшинд хадгалсаар иржээ. Мөн эдийн засгаа дэмжих зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн бонд худалдан авах хөтөлбөрийг энэ сараас зогсоох гэж байна. Гэхдээ тус хөтөлбөрийг зогсоосноос хойш багагүй хугацаанд хүүг доогуур түвшинд барихаа Холбооны Нөөцийн Банкны тэргүүн Жанет Йеллен мэдэгджээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш