Хойд болон Өмнөд Солонгос улсууд 2-р сараас хойш зогсоод байсан дээд түвшний яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцсон гэж Өмнөд Солонгосын тал мэдээллээ. Тодруулбал БНСУ-д болсон Азийн Наадмын хаалтын арга хэмжээнд Пхеньяны албаны хүмүүс оролцсоны дараа талууд ийнхүү тохиролцоонд хүрсэн байна. Хойд Солонгосын төлөөлөгчдийн багийг удирдагч Ким Чен Уны ойрын туслахууд гэгддэг дээд албан тушаалын хоёр хүн ахалсан бөгөөд талууд ойрын хугацаанд дахин уулзалдахаар тохирчээ. BBC-ийн мэдээлснээр БНАСАУ-ын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн 2-рт бичигддэг, генерал Хван Пён-со Өмнөд Солонгосын эвлэрлийн асуудал хариуцсан сайд Рёо Кил-жэтэй уулзсан байна.
Хван нь Хойд Солонгосын Ардын Арми дахь хамгийн нөлөө бүхий улс төрийн албан тушаалтан юм. Гэхдээ уулзалтын үеэр талууд яг ямар сэдвийг хөндөн ярилцсан нь тодорхойгүй байгаа ажээ. Үүнээс гадна БНАСАУ-ын НҮБ дахь суурин төлөөлөгч Со Се Пён манай улс цөмийн хөтөлбөрийнхөө талаар яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн гэж өнгөрсөн баасан гарагт мэдэгджээ. Шинжээчдийн хэлж байгаагаар Умардын талын энэ мэт нааштай алхмууд нь эдийн засгийн хүндрэлээс үүдэн тус улсын удирдлагууд тактикаа өөрчилсөнтэй холбоотой юм байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/