logo
Intel-ийн дадлагажигч ухаалаг тэргэнцэр бүтээжээ

Intel-ийн дадлагажигч ухаалаг тэргэнцэр бүтээжээ

2014/10/06
Чип үйлдвэрлэгч Intel компанийн 20 настай дадлагажигч залуу интернэтэд холбогдож ажилладаг тэргэнцэр бүтээсэн байна. Тус тэргэнцэр нь хэрэглэгч урагшаа унах зэрэг яаралтай үед шаардагдах мэдээллийг цуглуулдгаас гадна хэвийн ажиллаж байгаа эсэхээ өөрөө автоматаар хянадаг ажээ. Роботикийн чиглэлээр сурдаг Тим Балц нь бүр дунд сургуульд байхдаа үүнтэй адил зүйлийг сэтгэж, түүнийгээ патентжуулж байсан байна. Хөгжүүлэгчид түүний бүтээсэн тэргэнцрийн цуглуулсан мэдээллийг ашиглан тэргэнцэртэй хүмүүсийн тав тухыг сайжруулах аппликейшн бүтээх боломжтой талаар BBC мэдээллээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш