Өнөөдөр аргын тооллын 2014 оны аравдугаар сарын 7. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын дунд харагчин тахиа сарын шинийн 14. Ангараг гараг. Могойг хүлэгч одтой, 8 цагаан мэнгэтэй цагаагчин гахай өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 7 цаг 19 минутад мандан, 18 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар малтах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Сайн өдөр. Эрүүл мэнд, сайн сайхан байдлаа дээшлүүлэхийн төлөө, ялангуяа муу зуршил таны одоогийн амьдралын хэв маягийн нэг хэсэг бол түүнийгээ хаяхын төлөө ажилла. Сэтгэл хөдөлгөсөн сайхан тохиолдол тохиолдох боломжтой ба хуучин эсвэл шинэ амрагтайгаа уулз. Үг яриагаар хүмүүсийг дээшлэн дэвжихэд зоригжуулах ямар ч төрлийн үйл ажиллагаа амжилттай явагдах ба танд орлого оруулах болно.
Үхэр (4/20-5/20)
Тайван өдөр. Өнөөдөр ноцтой уур амьсгал ноёлох ба үр бүтээмж, бодит ажиллагааг дэмжих болно. Тиймээс хойш тавьсан хуучин асуудлуудаа цэгцэлж, анхаарал тавихгүй орхигдсон хүмүүстэй уулзаж асуудлыг шийд. Өөрийгөө эерэг нөхцөл байдал, хүмүүсээр хүрээлүүл. Тайвшруулах хөгжим сонсож, өөрийнхөө бие махбодь, оюун ухаан, сэтгэл санааны ба дотоод цэнэг хураагуураа хангалттай цэнэглэгдсэн эсэхийг шалга.
Хамтатгах (5/21-6/21)
Эерэг өдөр. Өнөөдөр та нийгмийн үйл ажиллагаанд ихээр бэлтгэгдсэн байна. Найз нөхдөө болон танилаа шүүмжлэхээ болино. Таны амьдралдаа хийсэн зарим өөрчлөлт тань ашигтай байвал та үүндээ дасан зохицохыг хичээнэ. Нийтийн үйл ажиллагааг өргөжүүлэх боломж гарч шинэ хүмүүстэй танилцан танилын хүрээ тань тэлнэ. Хэрвээ та одоо болон удахгүй амралтаараа хаа нэг тийшээ явах гэж байгаа бол хөршөсөө гэрийн минь харж байгаарай гэж гуйхдаа бүү ич
Мэлхий (6/22-7/22)
Сайн өдөр. Ахимаг настай эцэг эх хамаатнуудынхаа эрүүл мэндэд анхаарал тавь. Ажил хэргээ дуусгах өнгөрсөндөө дүн шинжилгээ хийх дотно хүнтэйгээ харьцахад сайн өдөр. Таны идэвх зүтгэлийг удирдлага эсвэл түншүүд тань үнэлэх магадлалтай.
Арслан (7/23-8/22)
Тайван өдөр. Эмэгтэй хүмүүсийн нөхөрлөл үр ашигтай, бүтээлч байх болно. Ганц бие арслангынхан зөвхөн өөрт нь зориулагдсан хэн нэгэнтэй уулзах сонирхолтой хүлээн авалтын урилга хүлээн авна. Интернет харилцаа ч мөн сайжран бөгөөд маш их хөгжилтэй байхгүй ч бага зэрэг дурлалын романсыг бэлэглэх болно. Хүүхдүүдийнхээ хүнд байдалд нь тусалж байгаа эцэг эхчүүд тэдэнд бүтээлч хобби болон хүч сорьсон спортоор хичээллэхэд анхаарлыг нь хандуулах нь асуудлыг шийдэхэд туслах болно
Охин (8/23-9/22)
Амьдралын эрч хүч өндөр байна. Та цаашдын ажил хэрэгтээ туслах хэд хэдэн шинэ танилтай болно. Харин та эргэн тойрныхоо санаа бодол ба бизнесийн түншүүдийнхээ ажил хэрэгч чанаруудыг хүндэтгэж чадсан тохиолдолд бүрэн амжилтанд хүрч чадна. Та нөлөө бүхий ивээн тэтгэгчтэй болж магадгүй.
Жинлүүр (9/23-10/22)
Тогтворгүй өдөр. Хайр дурлалын харилцаа тогтворгүй өөрчлөлттэй байх боловч цагийг сайхан өнгөрөөж урсгалаараа явах нь дээр. Хойшлуулсан мэргэжлийн ажлыг даруйхан эхлэх нь зөв. Хэрэв ажил дээрээ завгүй эсвэл хувийн үйл ажиллагаанд оролцож байсан ч хайртдаа цаг зарцуулаарай.
Хилэнц (10/23-11/21)
Гэгээлэг өдөр. Та шинэ санаагаар дүүрэн байна. Бодлоо сонсох нь зорилгодоо хүрэхэд тусална. Хамт олон тань танаас тусламж гуйвал та баяртай байх болно. Өрөвч нигүүлсэнгүй бай. Удахгүй болох баяр, үдэшлэг, тэмдэглэлт өдрүүдэд бэлтгэхэд тохиромжтой. Санхүүгийн холбогдолтой маргаан шийдэгдэж эхэлнэ.
Нум (11/22-12/21)
Нумынханысэтгэхүйн чадвар нэмэгдэж өөртөө итгэлтэй,зоригтой байна. Зарим нь амьдралыг шинээр харах цаг нь иржээ. Боломжууд хязгаарлагдмал ч таны амьдралд шинэ эерэг харилцаа хандлага орж ирнэ. Та нүүдэл хийхээсээ өмнө хэд хэдэн зүйлст суралцах хэрэгтэй болно. Сайхан мэдээ гэвэл, нэг боломж хаагдахад нөгөө боломж нэн даруй нээгдэнэ. Эрүүл мэндээ сайжруулж, фитнесээр хичээллэхийн тулд шинэ төхөөрөмжтэй болох нь дээр. Та худалдаж авахаасаа өмнө ажиллуулж үз эсвэл түрээсэлж ав, та төхөөрөмжийг бүрэн ашиглаж чадах эсэхээ бод.
Матар (12/22-1/19)
Таатай өдөр. Та маш хүчтэйгээр сурч боловсрохыг хүсэх болно. Магадгүй та олон урт хугацааны зорилготой байж мөн та зорилгодоо хүрвэл илүү их мөнгө олно гэдгээ мэддэг. Та үйл явцыг үнэлж чадвал ажилд орох болно. Ихэнх матарынхан зарим зүйлийг хобби маягаар энгийнээр сурах бололтой. Жишээ нь машин засах, хямдхан аялах, зурагт болон комьпютр засах гэх мэт. Гэрлэсэн хосууд өнөөдөр холбоогоо улам гүнзгийрүүлж чадна.
Хумх (1/20-2/18)
Сайхан өдөр. Өнөөдөр та далдын нууцлагдмал зүйлд сэтгэл татагдаж, зөн билгийн талаар илүү их зүйлийг мэдэхийг хүсэх болно. Өөртөө итгэл дүүрэн явдаг хумхыхансайхан мэдээ хүлээж авах ба тэдний амьдралд маш том өөрчлөлт гарна. Одооноос санхүүгийн байдал толгой намдаах бололтой.
Загас (2/19-3/20)
Сайхан өдөр. Хэдийгээр загасны зөн совин хүчтэй байдаг ч өнөөдөр зөндөө тийм ч их найдсаны хэрэггүй. Ихэнх тань ажил дээрээ байхгүй байгаа ч та нар их завгүй байна. Ажиллаж байгаа эсвэл нийгмийн үйл ажиллагаанд оролцож байгаа таны хувьд та төвийг сахисан байж, дарамтаа багасгах болно. Ажил хэргийн сайжирсан орчин, таны ашгийг нэмэгдүүлж, хүчирхэг хүмүүст таныг мэдэгдүүлэх болно.