logo
Нийслэлийн нийтийн тээврийг шинэчлэхэд Дэлхийн банк хамтарна

Нийслэлийн нийтийн тээврийг шинэчлэхэд Дэлхийн банк хамтарна

2014/10/07
Улаанбаатар хот, Дэлхийн банкны түншлэлийг бэхжүүлэх 2 дахь уулзалт болж, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан  нийслэлийн сургууль цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжийн асуудал, нийтийн тээврийн шинэчлэл, гэр хорооллын дахин төлөвлөлт, нийслэлийн тохижилт үйлчилгээ, эрчим хүчний хэмнэлт, газар, иргэний бүртгэлийн ажилд  шаардлагатай хөрөнгө оруулалтын  талаар хэлэлцлээ. 

Уулзалтад Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Засаг даргын тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал болон нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд, Дэлхийн банкны хот байгуулалт, эрсдэлийн асуудал хариуцсан менежер Абхас Жха,  хотын ядуурал хариуцсан мэргэжилтэн Гаяатри Синхболонтус банкны бусад салбарын төлөөлөл оролцсон юм.Дэлхийн банкны зүгээс Нийслэлийн иргэдэд үзүүлж буй үйлчилгээний орон зайн хүртээмж болон санхүү, үнэ өртөгт хийсэн судалгааны урьдчилсан дүгнэлтийг танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  “ Бидэнд байгаа дутагдлыг олж харж, хөрөнгө оруулалтаар хийж байгаа нийгмийн болон дэд бүтэц, инженерийн бүтцийн өртгийг тооцох талаар зөвлөмж өгч байгаад талархаж байна. Дэлхийн банк тооцоонд тулгуурлаж хөрөнгө оруулалт хийдэг. Бид цэцэрлэг сургууль, эмнэлэг дутаж байгааг мэдэж байгаа ч барих өртгийг тооцох аргачлалыг мэдэхгүй байсан. Хэдэн хүнд зориулж юуг, хаана, ямар өртгөөр барих вэ гэдэг судалгаатай тооцоог зургийн даалгавартайгаа хамт гаргах хэрэгтэй юм байна. Бид өнгөрсөн хугацаанд Хороодын амьдрах орчны зураглалыг Азийн сантай хамтран хийж, Эрүүл аюулгүй байдлын индексийг нарийвчлан гаргасан.

Энэ 2-ыг та нарын хийсэн түүвэр судалгаатай нэгтгээд “Хот төлөвлөлтийн ширээний ном” гаргах хэрэгтэй юм байна” гэлээ. Дэлхийн банкнаас  “Гэр хорооллын дахин төлөвлөлт”, Нийтийн тээврийншинэчлэл, Эрчим хүчний хэмнэлт гэсэн гурван үндсэн чиглэлээр хамтран ажиллах санал тавьсны дагуу нийслэлээс Гэр хорооллын дахин төлөвлөлт, Нийтийн тээврийн шинэчлэл, Эрчим хүчний салбар, Улаанбаатар хотод баригдах орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хуучин орон сууцыг шинэчлэх, нийгмийн дэд бүтэц, сургууль, цэцэрлэгийг  нэмэгдүүлэх, цэвэрлэх байгууламж, шинэ суурьшлын бүс, Сэлбэ голын дагуу  сэргээн засварлах тохижилтын ажил хийх  талаар9 төслийг танилцуулсан юм.ХаринДэлхийн банкнаас нэн түрүүнд нийгмийн эмзэг давхаргад чиглэсэн ажлыг чухалчилж, нийтийн тээвэр, хуучин барилгын асуудал, эрчим хүчний алдагдлыг бууруулах, газар ашиглалт, иргэний бүртгэлийг цэгцлэх асуудал дээр хамтран ажиллахаар боллоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш