logo
Хүнсний тусламж үзүүллээ

Хүнсний тусламж үзүүллээ

2014/10/08
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар “KIMSE YOK MU” олон улсын тусламжийн байгууллагатай хамтран дүүрэгт оршин суудаг нэн ядуу, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 100 өрхөд хүнсний тусламж үзүүллээ.

Уг арга хэмжээнд тус хүмүүнлэгийн байгууллагын төлөөлөгч н.Тургут, Улаанбаатар Элит олон улсын дунд сургуулийн захирал У.Мустафа, дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Д.Оюунчимэг, эцэг эхийн зөвлөлийн дарга н. Хошуу болон хороодын нийгмийн ажилтнууд, тус сургуулийн сурагчид, иргэдийн төлөөлөл нийт 130 гаруй хүн оролцов. Мөн өөрийн биеэр хүрэлцэн ирэх боломжгүй иргэдэд гэрээр нь тусламжийн зүйлсээ хүргэж өглөө.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш