Амттан идэх нь сайхан ч бие галбирт муугаар нөлөөлж таргалуулна хэмээх айдас бүсгүйчүүдэд их байдаг. Харин хэмжээг нь тохируулбал ашигтай ч байж болно шүү дээ?
Сүүлийн үед толигор арьстай гоолиг биетэй болох талаар бүсгүйчүүдээр тогтохгүй эрчүүд ч ярьдаг болсон. Шоколадан эмчилгээ, сүүнд орох, зөгийн балан массаж, шугаринг (sugaring) гээд ихэд дэлгэрсэн аргуудыг бүсгүй танд тусгайлан хүргэж байна.
Шоколад: Шоколад бол сэтгэл гутралын эсрэг хамгийн шилдэг бэлдмэл, какаог гоо сайханд өргөн ашигладаг. Арьс арчилгаанд шоколад хувьсгал гаргасан. Шоколадан маск арьсыг толийлгож мөн чийгшүүлж, өнгөлөг болгон, нөсөөг арилгадаг. Өндөгний шар, халбага цөцгий, хайлсан какао-шоколад нэг халбагыг буцалсан усанд холино. Амттайхан хольцоо нүүрэндээ түрхээд 15-20 минутын дараа цэвэрлэнэ. Яг ийм найрлагатайгаар гэдсэндээ болон ташаандаа маск тавьж болно, мэдээж хэрэг тунг нь гурав дахин ихэсгэх хэрэгтэй.
Өөр нэг жор: 100- 200 г нунтаг какао 500 мл халуун усанд хийгээд сайн холин 35-40 градус болтол хөргө. Гаргаж авсан зуурмагаа 2- 3 мм зузаантай түрхээд 10 -15 минут болно. Үр дүнг сайжруулахын тулд гялгар цаасаар нүүрээ бүтээж болох ба энэ нь “хүлэмжийн нөлөө” үзүүлж өөхний задралтыг идэвхжүүлнэ. Дуусаад бүлээн усаар зайлна.
Залуу сайхан харагдая гэвэл 50г хар шоколад усны ууранд эсвэл богино долгионы зууханд хийн хайлуулаад цайны халбага оливийн тос нэм. Нүүрэндээ түрхэн 10-15 минут болгоод бүлээн усаар угаа. Маск арьсанд тэжээл өгч, толигор бөгөөд өнгөлөг болгоно. Ямар ч арьсанд тохирно, ялангуяа хуурай арьсанд бүр сайн.
Шоколадаар турах арга: 5-6 өдөр хоолны араас 80 г шоколад ид, ингэхдээ кофе уугаарай. Шоколадаа 3-4 болгон хувааж хэрэглэсэн нь дээр. Кофег саахартай ч ууж болно.
Сүү болон цөцгий бол тун их хэрэгтэй уураг, кальци, фосфорын орлуулшгүй чухал эх үүсвэр юм. Алдарт Клеопатра хатан хаан шиг сүүнд орох нь зарим талаар үнэтэй биз. Өөр жор ч байна. 1 литр бүлээн сүүг 1 аяга бага зэрэг халаасан зөгийн балтай холиод ванн дахь халуун усандаа хийнэ.
Хааяа нэг шинэхэн цөцгийгөөр нүүрээ угааж байх хэрэгтэй. Эсвэл Ким Бесинжерээс жишээ авцгаая. Тэрээр сүүн хольцоо цацагчид хийчихээд бүх л өдрийн турш нүүр уруугаа шүршиж байдаг ажээ. Ийм хольц ашиглах нь үнэт брэндийн бүтээгдэхүүн хэрэглэхээс хямд байлгүй яахав.
Нүүрний тэжээлийн коктейль. Хагас аяга цөцгийг нэг халбага гурилтай холиод зуурмагийг нүүрэндээ түрхэн 20 минут байлга.
Зөгийн бал бол найрлаган дахь эрдэс витаминыхаа ачаар арьсанд тэжээл өгч, уян налархай чадварыг дээшлүүлж, үрчлээг арилган, эсүүдийн нөхөн сэргээлтийг идэвхижүүлж, үрэвслээс хамгаалж эрүүлжүүлэх үйлчилгээтэй.
100 г зөгийн бал, 2 өндөгний шар, 100г ургамлын тос холиод бага зэрэг халаана. Хэсэг хугацааны дараа чийгтэй тампоноор арчина.
Долоо хоногт хэд хэдэн удаа их биш зөгийн бал хольсон бүлээн усаар угааж болно.
Саахар бол энергийн эх булаг болдог ба бага хэмжээгээр хэрэглэхэд хүч тамир сэргээх үйлчилгээтэй. Тэгсэн хэр нь саахарыг цагаан үхэл гэж нэрлээд л байдаг. Арьсанд бол харин сайнаар л нөлөөлдөг эд. Таван амны халбага саахар нэг уут цөцгийн тостой холиод шууд нүүрэндээ түрх. Хөнгөнөөр массаж хийгээд дараа нь бүлээн усаар угаа.
Мөхөөлдөс: Мөхөөлдөс ашиглан хоолны дэглэм сахих нь энгийн бөгөөд ихээхэн үр нөлөөтэй арга, ингэснээр та биеэсээ кальци алдахгүй. Нэг удаагийн хоолоо 75-грамм мөхөөлдсөөр соль. Таны сонгосон мөхөөлдөсний 100г нь 125 ккал хэтрэхгүй байх стой гэдгийн санах хэрэгтэй. Энэ үед өдөртөө авч буй нийт калори 1500-аас хэтрэх ёсгүй. Ийм байдлаар хоолны дэглэм баривал та долоо хоногтоо 2- 3 кг жин хасаж чадна.