Малчид, тариаланчид ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас, цас орж хүчтэй салхи шуурга шуурч, хүйтэрхийг анхааруулж байна.
Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл Төвийн нутаг болон баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн зүгийн нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр, говийн нутгийн зарим газраар хур тунадас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 16-18 метр, баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг болон говийн нутгийн ихэнх хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангайн нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 7-12 хэм, Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр 18-23 хэм, Чойбалсан, Говьсүмбэр, Дундговийн нутаг, Хэнтий, Дорнодын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч 5-7 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 хэм дулаан, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.