Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 оны аравдугаар сарын 16-17-нд Бүгд Найрамдах Итали Улсын Милан хотноо болох Ази, Европын 10 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт (АСЕМ)-д оролцоно. Ерөнхийлөгч мөн аравдугаардугаар сарын 14-15-нд Бүгд Найрамдах Австри Улсад албан ёсны айлчлал, 17-18-нд Унгар Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.