logo
Засгийн газар хоорондын комиссын 18 дугаар хуралдаан болно

Засгийн газар хоорондын комиссын 18 дугаар хуралдаан болно

2014/10/13
Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Энэ сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 18 дугаар хуралдаанд Монголын талын баримтлах удирдамжийг зөвшөөрч, оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлахыг Шадар сайд бөгөөд тус комиссын Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагвад даалгалаа. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр хэлэлцэж тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэхэд энэ удаагийн ЗГХК-ын хуралдаан чухал ач холбогдолтой юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш