logo
Тогтоолын хавсралтад нэмэлт оруулахаар болов

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулахаар болов

2014/10/13
Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас Засгийн газрын 2013 оны наймдугаар сарын 20-ны өдрийн 300 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Арьс ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт"-ын 2 дугаар бүлэгт "2.7.7. гадаад оронд худалдаалахаар гаргах гэж байгаа адуу, тэмээний шир нь энэхүү техникийн зохицуулалтын 2.7.1, 2.7.5, 2.7.6 дахь заалтуудын шаардлагыг хангасан байна" гэсэн заалт нэмж оруулахаар тогтлоо. Энэ салбарт том, жижиг 215 үйлдвэр жилдээ 10,3 сая ширхэг арьс шир бэлтгэж, 65 хувийг нь түүхий болон анхан шатны боловсруулалт хийсэн байдлаар БНХАУ, Итали, Испани, Турк, Өмнөд Солонгос зэрэг 10 гаруй оронд экспортолж байна. Гадаад орнуудад адуу, тэмээний шир маш цөөхөн бэлтгэдэг учраас энэ төрлийн арьсны боловсруулсан хэлбэрийг одоогоор стандартчилаагүй байна. Иймд манай орноос адуу, тэмээний ширийг түүхийгээр нь, эсхүл стандартын дагуу боловсруулалгүй экспортлох оролдлого гарсаар байгаа юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш