Нэр алдартнууд болон бусад хүмүүс орондоо selfie зургаа авч интернэтэд тавих моод дэлгэрч эхлээд байгаа нь дараагийн "Ice Bucket Challenge" болж магадгүй байгаа талаар Их Британийн telegraph сайт мэдээллээ. "Wake Up Call" буюу Сэрээх Дуудлага нэртэй хөдөлгөөн нь өнгөрсөн зун интернэт ертөнцөд гол сэдвүүдийн нэг байсан мөстэй ус дээрээсээ асгах, мөн оны эхээр олны анхаарлыг татсан будаггүй зургаа авах хөдөлгөөнүүдийн аль алиных нь шилдэг онцлогуудыг өөртөө агуулж байгаа юм.
НҮБ-ын Хүүхдийн Сангаас санаачилсан энэхүү хөдөлгөөний хүрээнд сэрснийхээ дараахан авсан зургаа интернэтэд тавихыг хүмүүст уриалж байгаа ажээ. Cancer Research UK байгууллагад олон сая фунт стерлингийн хөрөнгө босгосон #нүүрний будаггүй selfie хөдөлгөөний адилаар UNICEF-ийн тус төсөл нь нэр алдартай, чинээлэг хүмүүсийн жирийн үедээ ямар байдгийг олон нийтэд мэдүүлэх зорилготой юм байна. Гэхдээ нүүр будалттай холбоогүй гэдэг утгаараа эмэгтэйчүүд төдийгүй эрэгтэйчүүд тус хөдөлгөөнд нэгдэх болжээ.
Сэрмэгцээ зургаа авч, интернэтэд тавих санааг UNICEF-ийн Их Британи дахь элч төлөөлөгч Жемима Хан гаргасан аж. Тэрээр өөрийн санаагаа Twitter хуудсандаа тайлбарлахдаа "Орондоо зургаа авч интернэтэд тавих нь эхний алхам. Дараа нь гурван найзыгаа нэр дэвшүүлж, өөртэй нь адил үйлдэл хийхийг урина. Энэ нь Сирид хүүхдүүд маш хүнд нөхцөлд байгааг хүмүүст мэдүүлэхэд түлхэц өгөх зорилготой" хэмээсэн байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/