Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн I хэлтсээс алба хаагчдын ажлын ачааллаас үүдэлтэй сэтгэл санааны болоод стресс бухимдалыг тогтоох, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Цагдаагийн газрын сэтгэл зүйчдийн багийг урьж ажиллуулж байгаа юм байна.
Тэд тус хэлтсийн алба хаагчидтай ганцаарчлан болон багаар уулзаж буйгаас гадна өнөөдөр 10 алба хаагчий гэргий нарт “Халамжит хань“ өргөмжлөлийг гардуулжээ. Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн жижүүрийн шуурхай албаны жолооч, цагдаагийн ахлах ахлагч Г.Ганзоригийн гэргий Л.Дашдэлэг, хэв журмын офицер, цагдаагийн ахмад Ч.Машбаярын гэргий Р.Доржханд нарыг хэлтсийн даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзан цагдаагийн алба хаагчийн хүнд хүчир, цаг наргүй ажлыг ойлгож, найдвартай ар тал, түшиг нь болж, дэмжин тусалж, үнэн ч зөвлөх нь байж чаддагт талархал илэрхийлж, санал сэтгэгдэлийг нь сонсчээ.