Эбола вирусийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай элч төлөөлөгчийн хэлснээр тус вирусийн тархалтыг гурван сарын дотор хязгаарлах боломжтой юм байна. Дэвид Набарро BBC-д ярилцлага өгөх үеэрээ одоогоор Эболагийн халдвар эрчимтэй нэмэгдэж байгаа ч олон нийтэд сэргийлэх арга хэмжээний талаар хангалттай мэдээлэл өгч чадвал тархалтыг хязгаарлах боломжтой гэдгийг онцолжээ. Тэрээр цааш ярихдаа халдвар авсан хүмүүсийг тусгаарлах нь халдвар цааш тархахаас сэргийлэх хамгийн сайн арга гэдгийг хүмүүс мэдэж авч байгаа хэмээсэн байна. Өнөөг хүртэл эбола вирусаар халдварласан нь батлагдсан болон сэжигтэй 8,300 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд халдвар авсан 4,033 хүн нас баржээ. Тэдний 4,024 нь баруун Африкийн Гвиней, Либери, Сьерра-Леон улсын иргэд байгаа ч Нигер, Сенегал, Испани болон АНУ-д халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Үхлийн аюултай тус вирус нь халдварласан хүн, амьтны шүлс гэх мэт биеийн шингэнээр дамжин халддаг ажээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
РАЛЬДИЙ.А /shuum.mn/