logo
Украйны Хямрал: Путин цэргүүддээ ухрах тушаал өгөв

Украйны Хямрал: Путин цэргүүддээ ухрах тушаал өгөв

2014/10/13
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украйны хилийн ойролцоо байрлаж байсан олон мянган цэргийг бааз руу буцаахыг тушаасан гэж Оросын Интерфакс, Риа Новости агентлагууд уламжиллаа. Путины төлөөлөгч Дмитрий Песковын хэлснээр Ростовд сургуулилт хийж байсан 17,600 цэргийг эргүүлэн татах юм байна. Үүнээс өмнө Оросын тал цэргээ эргүүлэн татахаа зарлаж байсан ч энэ нь ажил хэрэг болоогүй гэж НАТО болон АНУ мэдэгджээ. Украйны зүүн хэсэгт салан тусгаарлагчдыг зэвсэглэж, тэдэнд туслуулахаар цэрэг илгээж байна хэмээн барууныхан ОХУ-ыг буруутгаж байгаа ч Путин үүнийг эрс няцааж байгаа юм.
 
Украйны засгийн газрын цэргүүд өнгөрсөн 4-р сараас хойш Донецк, Луганск дахь Оросын талыг баримтлагч босогчидтой тулалдсаар байгаа ба энэхүү зөрчил мөргөлдөөний уршгаар 3,500 гаруй хүн амь үрэгджээ. Талууд 9-р сарын таванд харилцан гал зогсоохоор тохиролцсон ч Донецкт дайн тулаан зогсоогүй гэж BBC мэдээллээ.

РАЛЬДИЙ.А  /shuum.mn/

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш