logo
Хоёр хөршийн түншлэл өргөжив

Хоёр хөршийн түншлэл өргөжив

2014/10/15

ОХУ-ын барууны орнуудтай харилцах харилцаа эрс хүйтэрсний зэрэгцээ ногоон ($) тус улсаас "зугтаж" буй хэдий ч Владимир Путин дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улстай бизнес хийх зорилгоор дорно зүгт анхаарлаа хандуулж байна. Нөхцөл байдал ийм байгаа энэ үед Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян ОХУ-д айлчилж, тус улсын ерөнхийлөгчтэй уулзлаа. Мягмар гарагт болсон энэхүү уулзалтын үеэр Путин Орос-Хятадын худалдааны эргэлт 2015 он гэхэд $100 тэрбумд хүрнэ гэдэгт огт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлсэн талаар Итар-Тасс мэдээлж байна.

Ли Кэцианы айлчлалын үеэр хоёр тал хамтын ажиллагааны 40 гаруй баримт бичигт гарын үсэг зурсны зэрэгцээ даваа гарагт ОХУ болон БНХАУ-ын төв банкууд юань рублийн своп хэлцлийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээр болсон юм. Ингэснээр ирэх гурван жилийн хугацаанд жил бүр 150 тэрбум юанийн своп арилжаа хийх боломж бүрдэж байгаа юм байна. Хамтын ажиллагааны хувьд эрчим хүч, санхүү, тээвэр, харилцаа холбоо болон аялал жуулчлал зэрэг салбаруудыг хамарч байгаа аж. Дашрамд дурдахад Оросын Газпром болон Хятадын CNPC компаниуд Хятадад 2019 оноос эхлэн байгалийн хий нийлүүлэх $400 тэрбумын гэрээг өнгөрсөн 5-р сард байгуулсан юм. Ямартай ч шинжээчдийн дүгнэж байгаагаар энэ нь Хятадын хувьд илүү ашигтай гэрээ болжээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш