logo
Нэг цонхны үйл ажиллагаатай танилцлаа

Нэг цонхны үйл ажиллагаатай танилцлаа

2014/10/15

Тайланд, Камбожи, Индонезийн олон улсын хөдөлмөрийн байгууллагын төлөөлөгчид Сүхбаатар дүүргийн нэг цонхны үйл ажиллагаатай танилцлаа.

Тэднийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Б.Ганбаатар хүлээн авч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн үйлчилгээг “Нэг цонхны үйлчилгээ”-ний төвөөр дамжуулан үзүүлж буй талаар танилцуулга хийж, сонирхсон асуултанд нь дэлгэрэнгүй хариулт өгсөн юм. Мөн бүртгэлийн хэлтэс үйл ажиллагааныхаа тухай мэдээлэл хийлээ.

Сүхбаатар дүүргийн хувьд Монгол Улсын хэмжээнд анхны загвар “Нэг цонхны үйлчилгээ” 2006 онд анх удаа жишиг байдлаар байгуулагдсан. Өнгөрсөн онд дүүргийн 16 дугаар хороонд нэг цонхны үйлчилгээний төвийг байгуулж, хотын төвөөс алслагдсан хороодын иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулсан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш