logo
Өнөөдрийн зурхай /2014.10.16/

Өнөөдрийн зурхай /2014.10.16/

2014/10/16

Өнөөдөр аргын тооллын 2014 оны аравдугаар сарын 16. Пүрэв гараг.  Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын дунд харагчин тахиа сарын шинийн 23. Бархасвадь гараг. Өглөгт охин одтой, 8 цагаан мэнгэтэй цагаан бич өдөр. Өдрийн барилдлага Хотол чуулган. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 7 цаг 36 минутад мандан, 18 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, шинэ ажил эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдно хэмээжээ.

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Эерэг өдөр. Од эрхэс танай гэр бүлд таатай нөлөө үзүүлнэ. Ойрын хэдэн долоо хоног гэр бүлийн амьдралын халуун дулаан илч ойр дотно байхад сайхан цаг юм. Та гэртээ нилээд цагийг таашаах болно. Гэрээ гоёх ажлаа одоо эхэлж болно. Ойр орчноо өнгөлөг болгохын тулд олон өнгийн цэцэг тарь. Хэрвээ танайд зай бага бол цонхон дээрээ цэцэг тавь.


 

 

  Үхэр (4/20-5/20)

Хүнд өдөр. Өнөөдөр маш олон жижиг асуудал үүснэ. Тогтвортой байх нь аливаа зүйлийг хийх сайн арга зам болно. Ажил дээр зөрчил үүснэ. Бусад хүмүүс таныг шаргуу ажилладгийг ойлгоно. Ажилсаг ээжүүд гэр бүлийнхээ хэрэгцээнд өөрчлөлт хийхэд тохиромжтой. Найз нөхдөдөө аливаа ажил санал болгохдоо юу хийж буйгаа сайн бод. Хэрэв тэр хүн найдваргүй хүн бол танд л муу юм болно

 

 

 

Хамтатгах (5/21-6/21)

Ухааалаг байх өдөр. Ажлаа хэрхэн явуулах талаар хүн бүр өөр өөрийн бодолтой байдаг. Та удирдлага нь, эсвэл танд маш сайн төлөвлөгөө бий, амжилтын зөвхөн талыг л авчрах хамт ажиллагсдын санаануудын талаар дуугүй байх нь ухаалаг болно. Шинэ ажил, төсөл дээр ажиллахдаа эргэлзэх хэрэггүй, энэ ажил таны нэрийг тэргүүн байранд аваачина. Дараагийн хэдэн долоо хоногт хүүхдүүдтэй харьцах харилцаа сайжирна

 

 

 Мэлхий  (6/22-7/22)   

Өнөөдөр таны хувьд юу ч хэцүү биш байх болно. Элдвийн бодлоос хол бай. Таны толгой эргэж олохоосоо илүү хаяж магадгүй. Хосуудын хувьд өнөөдөр бүх л зүйл тэдний хүссэнээр байж үдэш романтик харилцаа үргэлжлэнэ.

 


 

 

   Арслан (7/23-8/22)   

Хялбар өдөр. Хэрэв таны ажилд асуудлууд тулгарч эхэлвэл та сандрах хэрэггүй, энэ бол түр зуурын зүйл бөгөөд та энэ бүгдийг давж чадна гэдэгтээ итгэх хэрэгтэй. Таны өөдрөг үзэл, дотоод санаа тань асуудлуудыг давхад тусална. Хэрэв таны замд хэн нэгэн хөндөлсөж саад хийж байна гэж үзвэл шуудхан яагаад ингэж байгааг нь асуу.

 

 

Охин (8/23-9/22)   

Холимог өдөр. Таныг жолоодогч сар одоо нарны янаг амрагийн явдал ба бүтээлч сэтгэлгээ таны ордыг гийгүүлж байгаа тул дараагийн 2 өдрийн турш та шохоорхол , хүсэл эрмэлзэлтэйгээр урагш тэмүүлэх болно. Хайртай хүний чинь тухайд гэвэл байдал таны бодож байснаар болохгүй бололтой. Гэр орондоо эв найртай байдал ноёлуулахын тулд хэд хэдэн асуудлыг зохицуулах хэрэгтэй болно.

 

 

 

 Жинлүүр (9/23-10/22)   

Амжилтаар дүүрэн өдөр. Оюун ухааны эрч хүчийн давалгаа нөмрөн ирж, амжилт дэвшилт, биенесийн сонирхол дээрхи төвлөрлөлтөд ашиглагдах болно. Яг энэ цаг мөчид шинэ санаа олох, төлөвлөгөө зохиох ба шинэ төсөл, үйлдвэрлэл рүү агуу том алхам хийх цаг. Олон нийтийн харилцааны арга хэмжээ ба үйл явдлууд төвөггүй болж өнгөрнө. Өөрөөсөө дээд шатны эмэгтэйгээс дэмжлэг хүсэх ба олж авахад үдээс хойш амжилт гарна.




Хилэнц (10/23-11/21)   

Анхааралтай байх өдөр. Та олон чухал үүрэг даалгавар авч магадгүй. Таны нийгмийн амьдрал хувийн амьдралтай чинь адилхан чухал болно. Өнөөдөр хайртай хүндээ анхаарлаа хандуул. Өөрийгөө түүнд хайртай гэдгийг сануул. Бизнесийн түнэшлэл өргөжих болно. Цагийг ашиглан ашгаа хуваах хууль зүйн үндсэн баримт бичгээ бэлд. Боломжийг алдаж болохгүй. шинэхэн танил чинь таны сэтгэлийг татах болно.



 Нум (11/22-12/21)   

Аюултай зөрчилдөөнтэй өдөр. Өнөөдөр идэвхтэй үйл ажиллагаа эрсдэл шаардахгүй ердийн ажлаа хийж өнгөрүүлэх нь өлзийтэй. Сөрөг үр дагавар авчрах чухал шийдвэр гаргах хэрэггүй. Өөрийн үзэл бодлоо тууштай хамгаалан тэмцэх хэрэгтэй байна.


 

 

Матар (12/22-1/19)   

Чухал уулзалт юмуу хэлэлцээр нь таны ирээдүйд чухал байх ашигтай үр дүнг бий болгоно. Олон янзын санаа бодлуудын сөргөөлдөөн таны сэтгэл санаа үл тэвчих занг хатгах болно. Хэрвээ таны итгэл үнэмшил бодол санаа өөрчлөгдөж байвал энэ нь таны ойр дотны хүмүүсээс хамааралтай байх болно. Өдөр тутмын ядаргаатай ажилд зууралддаг матарынхан аялал болон нууц далд явдалын кино үзэх юмуу тууж унших бололтой. Энэ таныг оюун ухааны аялалд гаргах болно.

 


  Хумх (1/20-2/18)   

Холимог өдөр. Хуулийн асуудлууд, аялалын төлөвлөгөө, боловсролын асуудлууд таны сэтгэл санааны байдлаас хамааран хойшлогдож болзошгүй. Өөрчилж ч чадахгүй зүйлийнхээ талаар хэт их санаа зовох хэрэггүй. Та амралтын өдрөөсөө таашаал авна. Хотынхоо бусад хэсгүүдэд зочлох хүсэл төрнө. Хэрэв та хөдөө амьдардаг бол хот руу орж, хүнс кинонууд худалдан авна. Оюутнууд хичээлдээ шамдана. Харилцаа тань үл ойлголцолд хүргэж болзошгүй. Тиймээс та яг одоо яаран дүгнэлт хийхээс болгоомжил.



  Загас (2/19-3/20)

Ачаалалтай өдөр. Таныг буулт хийхийг шаардсан асуудал үүсэх магадлалтай. Харьцаа холбоогоо хамгийн бага байлга, тохиолдлын хүмүүстэй бүү танилц. Хэрүүл маргааныг удаан үргэлжлүүлэхгүйн тулд ухаалаг, уян хатан бай. Өнөөдөр худалдан авсан зүйл ашиггүй болох тул худалдаа хийх хэрэггүй, дараа нь удаан хугацаанд мөнгөө салхинд цацсандаа харамсах болно.




АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш