logo
Кибер аюулгүй байдлын газар иргэдэд хандан зөвлөмж гаргалаа

Кибер аюулгүй байдлын газар иргэдэд хандан зөвлөмж гаргалаа

2014/10/16

Манай улсын цахим орчинд үйлдэгдэх гэмт хэргийн гаралт нэмэгдэж, хувь хүний мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах асуудал хурцаар тавигдаж байна.

Цахим орчинд байрших хувь хүний мэдээллийг хууль бусаар олж авах, олон нийтийн сүлжээнд тавих, тавихаар заналхийлэх, бусдын нэр төрд халдах, үндэслэлгүйгээр гүтгэх, доромжлох, залилах гэмт хэргүүд өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа. Тиймээс иргэд, олон нийт энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэж Кибер аюулгүй байдлын газраас "нууц үгийг алдахаас сэргийлэх", "нууц үг сонгохдоо анхаарах" талаар цуврал зөвлөмж гаргаж байна.

АМАРХАН ЦЭЭЖЛЭГДЭХ НУУЦ ҮГ
 
 
1.Үг, өгүүлбэр үүсгэх
 
a. Нийлмэл үг үүсгэх

Цээжлэхэд амархан нууц үг үүсгэх нэгэн ухаалаг арга нь танд чухалд тооцогдох зүйлсийн 3 үгийг нийлүүлж ашиглах явдал юм. Тухайлбал, “miniinohoihawchig”, “anhaagiinnaizohinulmedegdeh” гэх мэт.  Аюулгүй байдлыг нь илүү сайжруулъя гэвэл үгийн эхний үсгүүдийг томоор бичиж болно. Тухайлбал “miniinohoihawchig” гэдэг нь “MiniiNohoiHawchig” болно. 
 
 
b. Өгүүлбэрийн эхний үсгүүдийг холбох

Танд чухалд тооцогдох зүйлсийн нэг өгүүлбэрийг сонгон авч эхний үсгүүдийг холбон ашиглаж болно. Энд төрийн дуулал, эсвэл таны хаа нэг газар ашигладаг уриа лоозон ч байж болох юм. Тухайлбал “Hentii hangai sayanii undur saikhan nuruunuud” гэх өгүүлбэрээс “hhsusn” гэх нууц үг бүтээж болно. Хоёр үг сонгож тэдгээрийн үсгийг нийлүүлэх
Хоорондоо тийм ч авцалдаагүй хоёр үгийг сонгон авч тэдгээрийн үсгүүдийг нийлүүлж болно. Өөрөөр хэлбэл эхний үгээс нэг үсэг сонгон авч, дараагийн үгний нэг үсэгтэй нийлүүлэх замаар нууц үг бүтээнэ. Тухайлбал baishin болон ongots гэдэг 2 үгнээс “boanigsohtisn” гэх нууц үг үүсэж болно.
 
2.Код ашиглах
 
a. Үсгийн тоонд хувиргах

Эхлээд нэг өгүүлбэр бодож олох хэрэгтэй. Тухайн өгүүлбэрийн үсэг бүрийг тоонд хувирган бичнэ. Тухайлбал, доорхи аргыг ашиглаж болно. Гэхдээ сануулж хэлэхэд энэхүү төрлийн нууц үгийг тайлах программууд аль хэдийнэ бий болсон. Тиймээс илүү урт өгүүлбэр сонгох, мөн тусгай тэмдэгт ашиглах нь зүйтэй юм. 

b. Өөрийн утасны дугаар эсвэл шуудангийн хаягийн кодоо компьютерийн гар дээрээс олох.

Гар утас эсвэл шуудангийн хаягийн кодын холбогдох тооны доод талд байрлах үсгийг харна гэсэн үг. 1-ийн тооны шууд дор байрлах үсгүүд нь Q, A, Z байна. Нууц үгээ үүсгэхдээ эхлээд тоог дараа нь холбогдох үсгүүдийг тавих замаар гүйцэтгэнэ. 

Хэрвээ таны хаягийн код 39503 гэвэл таны нууц үг “3edc9ol5tgb0p3edc” болох юм.


 
Хэрвээ та аюулгүй байдлыг нь илүү сайжруулахыг хүсвэл эхний үсгүүдийг томоор бичих, мөн нэг тоог тусгай тэмдэгт болгох гэх мэт үйлдлийг хийж болно.
 
c. Нэг үг эсвэл өгүүлбэр сонгож эгшиг үсгийг нь хасах.

Тухайлбал “minii durtai chocolate” гэх өгүүлбэрээс “mndrtchclt” гэх нууц үгийг үүсгэж болно.  Мөн эгшиг үсгүүдийг тоогоор орлуулж болно. Тухайлбал  i эгшиг үсгийн компьютерийн гар дээрхи дээд талд байрлах тоо нь 8 бөгөөд энэ мэтээр давтан хэрэгжүүлвэл “m8n88d7rt18ch9c9l1t3” хэлбэртэй нууц үг үүснэ. 
 
d. Компьютерийн гар дээр баруун ба зүүн тийш шилжилт хийх.

Хэрэв таны нууц үгэнд q, a, z үсэг байхгүй та нууц үгээ зүүн тийш нэгээр шилжүүлэх, мөн p, l, m үсэг ороогүй бол нууц үгээ баруун тийш нэгээр шилжүүлж хувиргах боломжтой юм. Тухайлбал, “zunii urt udur” өгүүлбэрийг баруун тал руу шилжих боломжтой ба шилжүүлбэл  “ximoootyifit” болно. Мөн дээшээ шилжүүлж болох дээрхи өгүүлбэрийг нэгээр дээшээ шилжүүлбэл “a7h887457w74” болно. 
 
e. Өнөө жилийг мөн одоогийн сарын эхний гурван үсгийг ашиглах. 

Одоогийн нөхцөлд энэ нь 2014sep болон энэ дээр өөрийн нэрийг нэмж болох юм. Энэ тохиолдолд 2014sepJargal болно.
 
f. Томоохон нууц үгийн дотор он сар өдөр ашиглах. 

Энэ нь нууц үгийг цаг хугацааны тодорхой интэрвалд тогтмол сольж байхад тус болдог. Тухайлбал “Hoid nutgiin emegteichuud” гэх өгүүлбэрт он нэмж “HoidNutgiinEmegteichuud2014” гэх хэлбэртэй болгож болно.
 
g. Номноос дуртай параграфаа сонгож авах.

Хэрвээ таны дуртай ном Роберт Жорданы “Ертөнцийн нүд” (The eye of the World) бөгөөд таны дуртай параграф чинь 168 дугаар хуудасны 2 дахь параграф гэж бодъё. Мөн таны тухайн параграфаас сонгож авсан үг чинь “Draghkar” бол таны нууц үг “2Draghkar168” гэж бүтэж болно. 
 
3. Хослуулах

a. Дээрхи аргуудыг ерөнхийд нь хослуулан хэрэглэнэ гэсэн үг. Тухайлбал үг, өгүүлбэрийг ашиглах хэсгийг код ашиглахтай хослуулан ашиглаж болно. 
 
b. Хуулбарлах. 
 
Дээрхи аргуудаар үүсгэсэн нууц үгээ хоосон зай авалгүйгээр хуулбарлан ашиглаж болно. Тухайлбал “2RosePetal168” нууц үгийг “2RosePetal1682RosePetal168” болно гэсэн үг. Ингэснээр таны нууц үг урт болох бөгөөд цээжлэхэд ч амархан бөгөөд аюулгүй байдлын хувьд илүү найдвартай болох юм.
 
 
4.Холих

a. Та өөрөө сайн санаж чадах нэг нэр эсвэл үг түүнтэй адил урттай тоо сонгож хооронд нь хольж болно. 
 
Тухайлбал таны сонгосон нэр “Abraham” гэвэл тоо нь 1234567 байж болно. Эндээс “A1b2r3a4h5a6m7” эсвэл “A7b6r5a4h3a2m1” гэх нууц үгүүдийг үүсгэж болно.
 
b. Мөн заавал адил урттай тоо сонгох албагүй бөгөөд зөвхөн дарааллаар нь байрлуулахад цээжлэхэд амар болох юм. 
 
Тухайлбал таны аавыг “Manlai” гэдэг бөгөөд таны төрсөн он 1991 гэвэл “М1a9n9l1ai” гэх нууц үг бүтэж болно.
 
 
5.Дээрээс нь доош эргүүлж ашиглах
 
a. Өөрийн нэр эсвэл цээжилж чадахуйц үгээ дээрээс нь доош эргүүлж ашиглах. Энд зөвхөн үсэг төдийгүй тоо мөн ашиглах хэрэгтэй. Тухайлбал таны нэрийг Brown гэдэг бол үүнийг доош нь эргүүлээд баруунаас зүүн тийш дахиад эргүүлэхэд UM0J8 болно. Smith гэдэг нэрийн хувьд HL!W5 болно. Энэхүү аргын хувьд ганцхан л сул талтай бөгөөд тэр нь цээжлэхэд харьцангуй хялбар биш гэхдээ бага хугацаа зарцуулна. Харин хэрвээ ашиглаад сурчихвал аюулгүй байдлын хувьд томоохон давуу талтай гэдгийг хэлэх нь зүйтэй байх. 
 
 
 
 
Нууц үгээ хэрхэн сонгох вэ?
 
Нууц үгээ сонгохдоо интенэт орчинд түгээмэл хэрэглэгддэг, үгсийн сангийн үг, хэллэг  хэрэглэх нь эрсдэлтэй.  Эдгээр нь нууц үг тайлах зориулалт бүхий програм хангамжуудад бүртгэлтэй байдаг учир таны нууц үг тайлагдах магадлал их болж байна. Тиймээс сонгсон үгээ өөрийн хэлээр латин үсгээр галиглан хэрэглэх нь энэ төрлийн програмын үгсийн санд ороогүй учир таагдах боломжгүй. Жишээ нь ( Car-Mashin, House-bair ), Мөн ямар нэгэн үг, тэмдэгтийг зүй тогтолгүй сонгож ашигласнаас үүдэж амархан мартагддаг. Тиймээс нууц үгээ зүй тогтлоор үүсгэж ашиглах нь зүйтэй.  
 Дараах алхмуудыг зөвлөмж болгож байна. 
Үүнд:
1. Олон тооны тэмдэгт ашиглах : Ихэнх нууц  үгийн шаардлагад байдаг 8 ба түүнээс дээш тооны тэмдэгтийн урттай нууц үг сонгох нь зүйтэй юм. Мэдээж хэрэг таны нууц үг хэдий чинээ урт байна төдий чинээ аюулгүй болно. 
 
2. Үг, үсгийн дурын дараалал үүсгэх : Үг, үсэг, хэллэгийн дурын дараалал хэлбэртэй гэхдээ цээжлэхэд амар нууц үг үүсгэх хэрэгтэй. Үүнийг “суурь-үг” гэж нэрлэе. Жишээ нь:
 a. Танай хүүхдүүдийг Amar, Saruul, Bayar, Dulguunгэдэг бол таны суурь-үг “amsabadu”байж болох юм.
 b. Таны худалдан авсан анхны орон сууц 13 дугаархороололд байрлаж байсан бол таны суурь-үг “bairon13” байж болно.
 
3. Суурь-үг дээрээ тоо нэмж илүү аюулгүй болгох: Жишээ нь дээр дурдсан хүүхдүүдийнхээ төрсөн оныг суурь-үг дээрээ нэмж болно “amsabadu88919497”.Мөн дээр дурдсан анхны орон сууцтай холбоотой суурь-үг “bairon13”дээрээ тухайн байрны дугаарыг нэмж болох юм. Яг ингэж “bairon1341”.
 
4. Тусгай тэмдэгт ашиглаж илүү төвөгтэй болгох:  Дараах байдлаар дурын тусгай тэмдэгт ашиглаж болно “ambasadu_88919497”, мөн “bairon13#41” гэх мэт.
 
5. Жижиг том үсгийг хослуулан хэрэглэж илүү цогц болгох: Тухайлбал “AmSaBaDu_88919497”гэх мэт. 
 
6. Төстэй боловч хувиргалт хийсэн нууц үг ашиглах: Хэрвээ та олон төрлийн систем ашигладаг ба түүндээ өөр өөр нууц үг ашиглах бол дараах байдлаар нууц үгээ хувирган ашиглаж болно. Тухайлбал “AmSaBaDu_88919497”нууц үг нь AmSaBaDu-88919497  эсвэл “88919497*AmSaBaDu” хэлбэртэй болж болно. Мөн “Bairon13#41” нууц үг нь “41*Minii anhniibairon13”эсвэл “***15bair13”гэх мэт хэлбэртэй байж болно.
 
Нууц үгээ цээжлэх:  Хэрэв та дээрх алхамууд өөрийн гэсэн зүй тогтолыг үүсэж түүнийг ашиглан нууц үгнүүдээ үүсгэж байхыг зөвлөж байна. Хэрэв та өөрийн нууц үгээ мартсан тохиолдолд өөрийн зүй тогтолоороо дамжуулан эргэн санаж байх хэрэгтэй.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш