Дуучин Кеша өөрийг нь хүчирхийлэхийг завдсан гэж продюсер Люкийг буруутгалаа. 27 настай дуучин түүнчлэн продюсер нь өөрийнх нь карьерийн эсрэг заналхийлсэн утгатай үг хэлсэн гэж мэдүүлсэн байна. Шүүхийн баримт бичгээс үзвэл, Кеша өөрийг нь мансууруулах бодис, архи хүчээр хэрэглүүлж, улмаар хүчирхийлэх гэж байсан гэж Люкийг буруутгаад байгаа аж. 42 настай продюсер Люк буюу Люкас Готволд нь Кети Перри, Майлей Сайрес зэрэг нэр хүндтэй одуудтай хамтран ажиллаж байсан нэгэн юм.
Кеша түүнчлэн "Люк намайг шахмал эм хүчээр уулгасны дараа нүцгэн сэрснээ санаж байна" хэмээсэн ч чухам юу болсныг санахгүй байгаа ажээ. Харин продюсер Люк үүний хариуд "Кеша үндэслэлгүй худал ярьж, намайг гүтгэж байна" гэж мэдэгдсэн байна. Кеша дөнгөж 18-тайдаа Люкийн дуу бичлэгийн студитэй гэрээ байгуулж байсан гэж BBC мэдээллээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/