logo
Азийн залуучуудын чуулга уулзалт Улаанбаатар хотод болно

Азийн залуучуудын чуулга уулзалт Улаанбаатар хотод болно

2014/10/20

Засгийн газрын хуралдаанаас Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Залуучууд ба эв нэгдэл: Тэгш эрхийг хангахад залуучуудын оролцоо” сэдэвт Азийн залуучуудын чуулга уулзалтыг 2015 оны тавдугаар сарын 18-21-ний өдрүүдэд  Улаанбаатар хотод зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Азийн залуучуудын зөвлөл нь бүсийн улс орнуудын залуучуудын байгуулагуудыг бэхжүүлэх зорилгоор байгуулагдсан НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлд зөвлөх статустай ажилладаг байгууллага юм.

Тус зөвлөлийн төлөөллийн байгууллага болох Гүйцэтгэх хорооны Ерөнхийлөгчөөр Малайз Улс, Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Монгол Улс ажиллаж байна. Азийн залуучуудын зөвлөлөөс жил бүр тухайн улс орны залуучуудын төв байгууллагатай хамтран, тодорхой асуудлуудыг сонгон авч хэлэлцэх, гадна улс орнуудыг дэмжих, хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцдог чуулга уулзалтыг жил бүр зохион байгуулдаг юм. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш