Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл баруун зүгийн нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 10-12 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 хэм хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2014 оны 10 дугаар сарын 22-ноос 2014 оны 10 дугаар сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 22-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 23-24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 22-нд Алтайн салбар уулсаар 23-24-нд зарим газраар секундэд 12-14 метр, 25-нд баруун аймгуудын нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 24-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.