Хүний эрхийн чиглэлээр олон улсад үйл ажиллагаа явуулдаг Эмнести Интернэшнл байгууллагын мэдээлж байгаагаар Украйны зүүн хэсэгт дайтаж байгаа талууд аль аль нь хүчирхийлэл үйлдэж байна. Тухайлбал Украйны засгийн газрын цэргүүд Нижняя Крынкад дөрвөн эрэгтэйн аминд хүрснийг баттай нотлох баримт байгаа бөгөөд өнгөрсөн 9-р сарын 5-нд талууд гал зогсоохоор тохиролцсон ч зарим хэсэгт буудалцаан үргэлжилсээр байгаа ажээ.
Эмнести Интернэшнл-ийн Европ, Төв Ази хариуцсан захирал Жон Далхуисен "Оросын таыг баримтлагч салан тусгаарлагчид ч, Киевийг дэмжигч хүчнийхэн ч Украйны зүүн хэсэгт аллага үйлдэж байгаад эргэлзэх зүйл байхгүй. Гэхдээ энэ хүчирхийлэл яг хэр цар хүрээг хамарч байгааг тогтооход бэрхтэй" гэж мэдэгдсэн байна. Тус байгууллага түүнчлэн сөргөлдөгч талуудад хандан аллага хүчирхийллүүдийг нягт нарийн мөрдөн шалгахыг уриалсан гэж BBC мэдээллээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/