Спорт хувцас хэрэглэлийн зах зээлийн томоохон тоглогчдын нэг Adidas-ийн хувьцаа даваа гарагт 6%-иар өссөн байна. Үүнээс өмнө хэсэг хөрөнгө оруулагчид тус компанийн Reebok брэндийг худалдан авахаар зэхэж буй тухай мэдээлэл цацагдаад байсан юм. Тухайлбал Wall Street Journal-ийн мэдээлснээр Хонгконгийн Jynwel Capital болон Абу Даби дахь хөрөнгө оруулалтын сангууд Adidas-т $2.2 тэрбумыг санал болгохоор судалжээ. Энэ мэдээлэл гарсны дараа энэ жил 40 орчим хувиар унаад байсан тус компанийн хувьцаа өссөн байна.
Adidas өнгөрсөн 2006 онд АНУ-д төвтэй Reebok-ийг худалдан авсан хэдий ч түүнээс хойш борлуулалтыг нь өсгөх тал дээр багагүй хүндрэлтэй тулгарсан юм. Энэ худалдан авалтыг Германы спорт хувцас үйлдвэрлэгч АНУ дахь Nike-ийн эсрэг өрсөлдөх чадвараа сайжруулах зорилгоор хийсэн ажээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/