Кэмбрижийн гүн, түүний гэргий нар ирэх оны 4-р сард хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэнэ гэж Кенсингтоны Ордон мэдээллээ. Кэйт хөл хүнд гэдгийг аль хэдийн зарлаад байсан ч амаржих хугацаа нь тодорхойгүй байсан юм. Ордны мэдэгдэлд дурдсанаар түүнд жирэмсний эхэн үеийн зарим нэг зовиур илэрч байгаа ч биеийн байдал нь сайжирч тогтмол байгаа аж. BBC-ийн мэдээлснээр өнгөрсөн оны 7-р сард төрсөн хунтайж Жоржийн дүү нь хаан ширээ залгамжлах 4 дэх үеийн хүн гэж явах юм байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
РАЛЬДИЙ.А /shuum.mn/