Тэгвэл зөвхөн нийслэлд 2014 оны эхний есөн сарын байдлаар зам тээврийн ослоос үүдэн гарсан хохирлын тоо баримтыг сөхөж харъя.
Нийслэлд бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 122 хүний амь нас хохирч, 4193 хүн гэмтэл, бэртэл аван, иргэн аж ахуйн нэгж байгууллагад 4 тэрбум 34.1 сая төгрөгийн хохирол учирчээ. Нийслэлд цагдаагийн байгууллагад иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас эхний есөн сарын байдлаар 221186 гомдол, мэдээлэл ирүүлсний дотор 15383 буюу 6.9 хувь нь замын цагдаагийн газарт зам тээврийн ослын холбогдолтой гомдол мэдээлэл ирсэн байна.
2014 оны эхний есөн сарын байдлаар нийслэлд зам тээврийн ослын холбогдолтой дуудлага 72410 хүлээн авсныг урьд оны мөн үетэй харьцуулахад 19649 буюу 37.2 хувиар өссөн байна. Нийслэлд 15382 зам тээврийн осол бүртгэгдсэнээс 792-т эрүүгийн хэрэг үүсгэгдэн, 3239-г эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж 10994 ослын холбогдогчид захиргааны арга хэмжээ авч, 15-г харьяаллын дагуу шилжүүлэн хуулийн хугацаанд 472 гомдол мэдээллийг шалгаж байгаа талаар Замын Цагдаагийн газраас мэдээлж байгаа.
ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ>>>