logo
Залуу хүний заавал унших 100 номын жагсаалтад мэргэжлийн байгууллагууд саналаа ирүүлнэ

Залуу хүний заавал унших 100 номын жагсаалтад мэргэжлийн байгууллагууд саналаа ирүүлнэ

2014/10/23

Хорих ангид хүмүүжигчид ном уншиж ялын хоногоо хасуулах “Номоор нээе” төсөл 12 сараас хэрэгжиж эхлэх юм. Төслийн хүрээнд хууль эрх зүйн орчинг шийдвэрлэх, залуу хүний заавал унших 100 номын жагсаалтыг гаргах үүнээс төсөлд шаардлагатай номын нэрсийг сонгон авах,  шалгалтын тестийг боловсруулах, төслийн хандивын үйл ажиллагааг зохион байгуулах, ШШГЕГ – т албан ёсоор ном болон тестийн шалгалтын материалыг хүлээлгэн өгөх, төслийн I үе шат хэрэгжиж буй хорих ангиуд дээр нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлууд хийгдэж байна.

Мөн залуу хүний заавал унших 100 номын жагсаалтыг гаргахад иргэдээс сошиал ертөнцөөр нээлттэй санал авах, мэргэжлийн байгууллагууд болох Монголын зохиолчдын эвлэл, Сэтгэл судлалын үндэсний төв, Монголын лектор төв, салбар яамд, их сургуулиуд руу албан бичиг хүргүүлсэн бөгөөд нэр хүндтэй хүмүүсээс мөн санал авч байгаа юм байна.

Монголын Залуучуудын Холбооноос санаачлан Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газартай хамтран Нарантээл ХХК – ний санхүүжилтээр “Номоор нээе” төслийг ирэх 12-р сараас хэрэгжүүлж байгаа энэхүү төсөл 2 үе шаттай хэрэгжих бөгөөд нэгдүгээр үе шатанд хорих 411-р хорих анги буюу хүүхдийн хорих ангийн 30 орчим хүмүүжигч, Говьсүмбэр дэхь  хорих 425-р ангийн 310 орчим хүмүүжигчдийг оролцуулан нийт 340 орчим хүмүүжигч 12 сарын хугацаатай хамрагдах юм. Хоёрдугаар үе шатанд ШШГЕГ-ийн харъяа боломжит хорих ангиудад хэрэгжүүлэх юм байна.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш