logo
Өнөөдрийн зурхай /2014.10.24/

Өнөөдрийн зурхай /2014.10.24/

2014/10/24

Өнөөдөр аргын тооллын 2014 оны аравдугаар сарын 24. Баасан гараг.  Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын адаг хөх нохой сарын шинийн 1. Сугар гараг.  Салхины эх одтой, 9 улаан мэнгэтэй шар луу өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 7 цаг 48 минутад мандан, 18 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар, шороо малтахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Тайван өдөр. Өдрийн цай хүртэл тайван байж орондоо амар. Энэ үед хосууд дотносон ярилцахад тааламжтай. Массаж хийлгэж, булчингаа амраа. Олон нийтийн ажлын төлөвлөгөө сүүлчийн минутад цуцлагдаж болзошгүй. Тиймээс та бүхэл өдөржин завтай байна. Үзэсгэлэн үзэх зэрэг соёлын арга хэмжээ танд таашаал авч ирнэ.


 

 

Үхэр (4/20-5/20)

Эерэг сайн өдөр. Таны дүрслэн бодох чадвар сайн байх болно. Хүмүүс таныг доош нь хийх ч та асуудлуудыг шийдэж чадна. Ажлын талбартаа азтай байх болно. Та ажилдаа сэтгэл хангалуун байж, нэр дэвшихээр хичээвэл сайн. Үхэрийн ордны оюутан сурагчид хүссэн сургуульдаа элсэж гадаадын их дээд сургуулиудад суралцах боломжтой. Та тун азтай байх тул тэтгэлэг авах, солилцооны хөтөлбөрт хамрагдах зэрэгт эргэлзэх хэрэггүй.

 

 

Хамтатгах (5/21-6/21)

Хүндрэлтэй өдөр. Өөрийн итгэл үнэмшилд итгэлтэй байх нь аливаа ажил хэрэгт амжилт авчина. Хүрсэн байр сууриа бэхжүүлж илүү зүйлд бүү шуна. Эс тэгвээс таны өөртөө хэт итгэлтэй удирдагч болох гэсэн хүсэл хамаатнууд болон дотны хүмүүсийн тань дургүйцлийг төрүүлж тэдний зүгээс эсэргүүцэлтэй тулгарна.

 

 

 

Мэлхий  (6/22-7/22)   

Таатай өдөр. Хэрвээ та чадна гэдэгтээ итгэдэг бол одоо өнгөрсөн бүх зүйлийг бодож чадна. Шинэ бүтээлч харилцаа таны хэзээ ч боломжгүй гэж бодож байсан боловсрол болон аялалын боломжийг нээж, бодох шинэ арга замыг таньд танилцуулна. Гадаад хүнтэй нөхөрлөх нь таньд урам зориг оруулна. Гэхдээ тэд таньтай аз туршсан хамтарсан бизнөсийн санал тавибал та судалгаа сайн хий. Хил давуулсан худалдаа хийж эхлэхээс өмнө олон асуудлыг сайн бодож шийдвэрлэ. Хэрвээ та өнгөрсөнд шударга биш байсан бол салах үйл явдал төвөгтэй байж болно. Салахаас өмнө хуульчдад шударгаар ярь.

 

Арслан (7/23-8/22)   

Сайн өдөр. Таны ажил хэрэг, харилцааны бүсэд од гаригуудын мөргөлдөөн болж байгаа учраас арслангыхныг биеэ барьж, хянамгай, тайван, зөөлөн арга барилтай байхыг анхааруулж байна. Багш юм уу найздаа өөрийнхөө үзэл бодлыг батлах хэрэгтэй нэгэнд амжилт ирэх магадлалтай. Хэрэв та мэтгэлцээнд оролцох багийн гишүүн бол эерэг хариу үйлдэл, үр дүнд найдаж болно. Үгнүүд дотроос нь ундрах тул зохиолчдын бүтээмж нэмэгдэнэ.

 

 

Охин (8/23-9/22)   

Өөртөө итгэлтэй байх өдөр. Өөрийгөө илэрхийлэх чадвар нь таны гүйцэтгэлд том ялгааг гаргаж чадна, ялангуяа эрх мэдлийн төлөө тэмцэж байгаа бол. Та нэг л удаа сандралаа дарж чадвал өөртөө итгэлтэй болж чадна. Хүмүүс ч тантай ойр дотно байдаг болно. Энэ нь танд эөрэг хандлага олж авахад чинь тусална.
 

 

 

Жинлүүр (9/23-10/22)   

Өөдрөг өдөр. Хэрэв хэн нэгэн таниас дэндүү их зүйлийг хүсвэл энгийн яриагаар шийдэх нь зүйтэй. Та ч бас хэтрүүлэгтэй үг хэрэглэж болзошгүй тул бодол санаагаа дотроо хадгалсан нь ухаалаг шийдвэр байх болно. Гэр орны ажилд хүүхдүүд тусалвал сайшаах хэрэгтэй. Таны ажил таны хувийн амьдралд саад болохгүй байх хэрэгтэй. Авьяаслаг жинлүүрийн ордныхонд таатай үе тохиож байна. Энэ мөчид ном, уран зураг, дууны аль нь ч бай шилдэг бүтээлээ туурвиж эхлэхэд тохиромжтой.




Хилэнц (10/23-11/21)   

Аз завшаантай өдөр. Та олон нийтийн үйл ажиллагаанд оролцсоноор шинэ санаа, боломжийг олж харна. Гар утас, тэмдэглэлийн дэвтрээ ойр байлгаж, танилцсан хүмүүсийнхээ хаягийг бичиж аваад дараагийнхаа харьцаа холбоондоо ашиглаарай. Та анхаарлаа зорилгодоо төвлөрүүл, ингэснээрээ ухаалгаар бүхнийг зохицуулан, өөрийнхөө сонгосон салбарт амжилт олж чадна.




Нум (11/22-12/21)   

анхаарал болгоомжтой байх өдөр. Өдөржингөө л олон зүйлийг хэтрүүлж хэрэглэнэ. Идэж уух, мөрийтэй тоглоом тоглох, сексийн үйл ажиллагаа зэрэг нь танд хүндрэл учруулах болно. Хэн нэгнийг эргүүлэхээс хол байх хэрэгтэй. Та урт хугацааны хөрөнгө оруулалтанд гарын үсэг зурахаасаа өмнө мэргэжлийн санхүүгийн зөвлөгөө ав.


 

 

Матар (12/22-1/19)   

Өнөөдөр бага зэрэг сэтгэлийн хөдөлгөөнтэй байх болно. Амралгүй нэлээд удсан тул өнөөдрийг амрахаар сонгох нь зөв. Гэртээ цагийг өнгөрөөвөл таатай байх болно. Гэрийнхээ бусад хүмүүстэй хамтран ямар нэг зүйл хийх нь та бүхнийг ойр дотно болгоно. Ажил үүргээ хуваах эсвэл байр сууцаа янзлах нь бүгдээрэнд нь таатай байх бөгөөд хамтын амжилтын хүчтэй мэдрэмж өнгө.


 


Хумх (1/20-2/18)   

Мөнгө санхүүгийн тал дээр дэвшилттэй өдөр. Та энэ өдөр санхүүдээ их ашиг оуулна гэж бодсон ажлаа эхлүүлэх хэрэгтэй. Таны урьд нь гарын үсэг зурсан гэрээ хэлэлцээрт ажил бас энэ өдөр ашгаа өгнө. Сэтгэлийн хөдлөлөөр мөнгөө үрэхээс болгоомжил. Хэт өөдрөг үзэл таны бэлэн мөнгийг хормын төдийд хийсгэж болзошгүй. Нийгмийн болон романтик харилцаа маш өөдрөг бүтэмжтэй байна.

 



Загас (2/19-3/20)

Холимог өдөр. Амь бие, эрх мэдлийн төлөө тэмцэл хоёрын зөрчилдөөн аюултай хэмжээнд хүрч байж болох юм. Ямар ч тэмцэл зөвхөн нэг нь л ялдаг гэдгийг байнга санаж явах нь чухал. Хамтран ажиллах ба зөвшилцөх нь та хоёрыг хоёуланг нь өөрийгөө ялагчаар мэдрүүлэх илүү сайн арга зам байх болно. Үе үе амарч тогтмол хурдацтай ажиллах нь зүйтэй. Хэрэв та ах дүү нартайгаа хамт амьдардаг бол эртхэн унтаж амрах нь дээр байх болно.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш