logo
Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудыг тодорхой болголоо

Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудыг тодорхой болголоо

2014/10/24

Нийслэлийн Засаг даргын Санхүү, Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалт батлах тухай”  Б/238 дугаар захирамж гаргасан байна. Захирамжаар авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулиудыг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан хуулийн үйлчлэлд хамаарах нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалтыг гаргалаа. Жагсаалтаар нийслэлийн харъяа 31 байгууллагын дарга, ерөнхий нягтлан бодогчдыг авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах мэдүүлэг гаргах шаардлагатай гэж үзжээ.

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛИЙН ҮЙЛЧЛЭЛД ХАМААРАХ НИЙСЛЭЛИЙН
ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН МЭДҮҮЛЭГ ГАРГАХ
 АЛБАН ТУШААЛЫН ЖАГСААЛТ
 

Д/д

Байгууллага

Мэдүүлэг гаргах албан тушаал

1

Гэрлэх ёслолын ордон

Дарга, Ерөнхий нягтлан бодогч

2

Хөрөнгө оруулалтын газар

Дарга, орлогч, Ерөнхий инженер, Ерөнхий нягтлан бодогч

3

Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл

Дарга, орлогч, Ерөнхий инженер, Ерөнхий нягтлан бодогч

4

Ус сувгийн удирдах газар

Дарга, орлогч, Ерөнхий инженер, Ерөнхий нягтлан бодогч

5

Нийслэлийн зураг төслийн хүрээлэн

Дарга, орлогч, Ерөнхий инженер, Ерөнхий нягтлан бодогч

6

Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар

Захирал, Ерөнхий нягтлан бодогч

7

Багануур-Ус

Захирал

8

Чандмань Налайх

Захирал, Ерөнхий нягтлан бодогч

9

Багачууд Хүнс

Захирал, Ерөнхий нягтлан бодогч

10

Өсвөр үе хүнс

Захирал, Ерөнхий нягтлан бодогч

11

Асгат

Захирал, Ерөнхий нягтлан бодогч

12

Хүнс хангамж төв

Захирал, Ерөнхий нягтлан бодогч

13

Илч-Орд

Захирал

14

Үртсэн шахмал түлшний үйлдвэр

Дарга, Ерөнхий нягтлан бодогч

15

Усан спорт сургалтын төв

Захирал, Ерөнхий нягтлан бодогч

16

ОСНААУГ

Дарга, орлогч, Ерөнхий инженер, Ерөнхий нягтлан бодогч

17

Автожим

Дарга, Ерөнхий нягтлан бодогч

18

Налайх тохижилт

Дарга, Ерөнхий нягтлан бодогч

19

Ахмадын хотхон

Дарга

20

Монгол наадам цогцолбор

Дарга, Ерөнхий нягтлан бодогч

21

Минж нутагшуулах, үржүүлэх төсөл

Захирал, Ерөнхий нягтлан бодогч

22

Багахангайн мах боловсруулах үйлдвэр

Дарга, Ерөнхий нягтлан бодогч

23

Замын хөдөлгөөний удирдлагын төв

Дарга, Ерөнхий нягтлан бодогч

24

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв

Дарга

25

Төр захиргааны авто бааз

Захирал, Ерөнхий нягтлан бодогч

26

Улаанбаатар чуулга

Дарга, Ерөнхий нягтлан бодогч

27

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

Захирал, Ерөнхий нягтлан бодогч

28

Гэр хорооллын орон сууцжуулах төсөл

Дарга, Ерөнхий нягтлан бодогч

29

Улаанбаатар лифт

Захирал, Ерөнхий нягтлан бодогч

30

Эмээлт Хөнгөн үйлдвэрийн Үйлдвэрлэл технологийн парк

Дарга, Ерөнхий нягтлан бодогч

31

Налайхын Барилгын материалын Үйлдвэрлэл, технологийн парк

Дарга, Ерөнхий нягтлан бодогч

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш