logo
Боко Харам дахин охидыг хулгайлав

Боко Харам дахин охидыг хулгайлав

2014/10/24
Зэвсэгт бүлэглэлийнхэн Нигерийн зүүн хойд хэсэгт орших Адамава мужийн хоёр суурингаас охид эмэгтэйчүүдийг хулгайлсан гэж оршин суугчид мэдээлсэн байна. Хууль хяналтынхан энэ мэдээллийг баталгаажуулаагүй байгаа ч оршин суугчдын хэлснээр бол цэрэг армийн удирдлагууд Боко Харам бүлэглэлтэй гал зогсоохоор тохиролцсоноо мэдээлсний маргааш ийм явдал болжээ.

BBC-ийн мэдээлснээр Исламист зэвсэгт бүлэглэл болох Боко Харам ярилцаж тохиролцсоныхоо дагуу өнгөрсөн 4-р сард хулгайлсан 200 гаруй охид эмэгтэйчүүдийг суллана гэж Нигерийн засгийн газар найдаж байгаа аж. Засгийн газар өнгөрсөн баасан гарагт гал зогсоохоор тохиролцсоноо зарласны зэрэгцээ энэ долоо хоногт хөрш Чад улсад Боко Харам бүлэглэлтэй дахин хэлэлцээ хийнэ гэж мэдэгдсэн байна.


Боко Харамынхан хэн бэ?


-    2002 онд байгуулагдсан
-    Эхэндээ барууны боловсролыг эсэргүүцжээ. Боко Харам гэдэг нь Хауса хэлээр "Барууны боловсрол хориотой" гэсэн утгатай.
-    Исламын Улс байгуулахаар 2009 онд дайралт довтолгоон хийж эхэлсэн. Үүний улмаас Нигерийн зүүн хойд хэсэгт олон мянган хүн амь үрэгджээ. Тэд түүнчлэн нийслэл Абужа хот дахь НҮБ-ын байр, цагдаагийн газар луу дайрсан байна.
-    2013 онд АНУ Боко Харамыг террорист бүлэг гэж зарлажээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш