logo
Газар өмчлүүлэхээр бүртгүүлсэн иргэдийн нөхөн сонгон шалгаруулалт өнөөдөр болно

Газар өмчлүүлэхээр бүртгүүлсэн иргэдийн нөхөн сонгон шалгаруулалт өнөөдөр болно

2014/10/24
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх Багануур, Багахангай дүүргүүдэд харъяалагдах нийт 15309 га газар бүхий 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.

Эхний ээлжинд Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр зэрэг 5 байршилд 2014 оны наймдугаар сарын 01-нээс 2014 оны наймдугаар сарын 15-нд газар өмчлөлийн цахим системийг ашиглан нийт 1524 га газарт 14954 нийслэлд бүртгэлтэй иргэндэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг сонгох үйл ажиллагааг цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулсан.

Цахим системээр сонгогдож газар өмчлөх эрхтэй болсон 3780 иргэн монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу харъяа дүүргийн өмч газрын харилцааны албанд албан ёсоор өргөдөлөө өгөөгүй болон тухайн байршилд өмчлөх эрхээсээ татгалзсан  тул дээрх 5 байршилд бүртгүүлсэн боловч сонгогдоогүй иргэдийн дунд 2014 оны аравдугаар сарын 24-ны 14:00 цагт нөхөн сонгон шалгаруулалтыг явуулна гэж Нийлэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.
 

Байршил

Хүсэлтээ баталгаажуулаaгүй / иргэд/

Нийт тоо

 
 

19  Эрдэнэ толгой ХУД

194

869

 

50 Бор үзүүр БХД

500

1483

 

6 Хожуулын ам БЗД

157

909

 

48 Тариан булаг БНД

2156

7504

 

30 Соёондын ам СХД

773

4189

 

Бүгд

3780

14954

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш