Их Британийн One Direction хамтлагийнхан 2013 онд 49 сая гаруй фунт стерлингийн орлоготой ажилласан талаар BBC мэдээллээ. Тодруулбал Харри Стайлс, Лиам Пэйн, Найл Хоран, Зайн Малик, Луис Томлинсон нар тус бүр 5.6 сая фунт стерлингийн цалин авсан байна. Гэхдээ энэ нь тус хамтлагийн АНУ-аас олсон орлогыг тооцоогүй дүн бөгөөд 2012 онд тэд тус бүр 2 сая фунтын цалин авч байсан аж.
One Direction хамтлаг сүүлийн 2 жилийн хугацаанд дэлхий даяар 45 сая цомгоо борлуулсны зэрэгцээ аялан тоглолтуудынх нь тасалбар эрэлт өндөртэй байжээ. Хамтлагийн гишүүд орлогынхоо зарим хэсгийг тансаг орон сууц авахад зарцуулсан талаар эх сурвалж мэдээлж байгаа юм. Жишээ нь Харри Лондон хотын хойд хэсэгт байрлах нэгэн харшийг 6 сая фунт стерлингээр худалдан авсан бол Зайн £2.2 саяар үл хөдлөх хөрөнгө авч, мөн ээж Тришадаа £280 мянгаар хувийн сууц авч өгсөн байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/