logo
Монгол Улс

Монгол Улс "Байгаль хамгаалах олон улсын холбоо"-ны гишүүн болно

2014/10/27
Засгийн газрын 2014 оны аравдугаар сарын 25-ны өдрийн ээлжит хуралдаанаар "Байгаль хамгаалах олон улсын холбоо"-ны гишүүнээр Монгол Улс ыг элсүүлэх асуудлыг хэлэлцэв.

ЮНЕСКО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилгаар1948 онд байгуулагдсан Байгаль хамгаалах олон улсын холбоо нь байгаль орчныг хамгаалах олон асуудлыг шийдвэрлэдэг дэлхийн хамгийн том албан ёсны байгууллага юм. Тус холбоо байгаль орчныг хамгаалах төслүүдийг дэлхий даяар хэрэгжүүлж, судалгаа явуулахын зэрэгцээ НҮБ-ын агентлаг, улс орнуудын төрийн ба төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтарч ажилладаг байна. Өнөөдрийн байдлаар энэ холбоонд 160 орны 1200 гаруй байгууллага нэгджээ.

Манай улс тус холбоонд элссэнээр хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдэд нь хамрагдах, бодлогын баримт бичиг боловсруулахад зөвлөмж авах, боловсон хүчнээ чадавхижуулах чиглэлээр тогтмол үр ашигтай хамтран ажиллах бололцоо нээгдэнэ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс байгаль орчны асуудлаарх 21-р зууны мэдээллийн хамгийн цогц, хамгийн дэвшилтэт системд манай улс нэгдэж байгаа хэрэг юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш