logo
Ford-ийн ашиг буурчээ

Ford-ийн ашиг буурчээ

2014/10/27
Ашгийн хэмжээ огцом буурахад шинэ F-150 загварын хагас ачааны автомашиныг үйлдвэрлэхэд гаргасан зардал голлон нөлөөлсөн гэж Ford компани мэдээллээ. Ford-ийн цэвэр ашиг энэ оны 3-р улиралд $835 сая болж, өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 30 орчим хувиар буурсан бол орлого нь бага зэрэг өсч, $35.8 тэрбум болсон байна. АНУ-ын автомашин үйлдвэрлэгч шинэ бүтээгдэхүүнд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсний зэрэгцээ F-150 загварыг үйлдвэрлэхийн тулд Мичиганы Дирборн хот дахь үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг солихоор тус үйлдвэрийг таван 7 хоногийн турш хаажээ. BBC-ийн мэдээлснээр тус автомашиныг энэ оны сүүлээр худалдаанд гаргахаар төлөвлөөд байгаа юм байна.

Хэдийгээр 3-р улиралд ашиг буурсан ч ирэх оноос ашгийн хэмжээг нэмэгдүүлэх шинэ бүтээгдэхүүн, технологид энэ жил хангалттай хөрөнгө оруулсан гэж Ford-ийн захирал Марк Филдс мэдэгджээ. Энэ оны эхний 9 сард тус компани $3.1 тэрбумын ашиг олсон бол ирэх жил үүнээс хавьгүй өндөр буюу $8.5-$9.5 тэрбумын ашигтай ажиллана гэж тооцоод байгаа юм байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш