logo
Өнөөдрийн зурхай /2014.10.27/

Өнөөдрийн зурхай /2014.10.27/

2014/10/28

Өнөөдөр аргын тооллын 2014 оны аравдугаар сарын 28. Мягмар гараг.  Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын адаг хөх нохой сарын шинийн 5. Ангараг гараг.  Гар одтой, 5 шар мэнгэтэй хар бич өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 7 цаг 53 минутад мандан, 17 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Таатай өдөр. Хайр дурлал болон санхүү өнөөдөр сайжирна. Таны толгойд эргэлдэж байсан чухал зээл ашиг орлого руу шилжиж магадгүй. Санхүүгийн мэдлэгтэй найз эсвэл түнш хэдэн үнэтэй зөвөлгөөг өгөх болно. энэ нь таны ирээдүйд маш их ашигтай байх болно. хайр дурлалд сайхан өдөр байх бололтой. Удаан харилцаатай байсан хүмүүс хамт амьдрахаар шийдэж магадгүй.


 

 

  Үхэр (4/20-5/20)

Холимог өдөр. Та зорилгодоо хүрэхийн тулд хамтын хүч, хөдөлмөрийг ашиглах нь хамгийн зөв арга болно. Шинэ хүнтэй нөхөрлөхдөө болгоомжтой ханд. Хайр дурлалын асуудал таагүй өрнөх бололтой. Тансаг хүлээн авалтад оролцохын тулд нилээдгүй цагийг гадаад үзэмжиндээ зарцуулах бололтой.


 

 

Хамтатгах (5/21-6/21)

Холимог өдөр. Харилцаа холбоо болон орон нутгийн аялал хойшлогдох юмуу цуцлагдана. Гэрээ хэлэлцээр аялалын төлөвлөгөө захидал. Зурвас уулзалтууд зэрэгт сөргөөр нөлөөлөх ба олон үл ойлголцолыг үүсгэх болно. Бүх хөтөлбөр төлөвлөгөө хоосон байх бололтой. Аливаад хянуур болгоомжтой ханд.


 

 

 Мэлхий  (6/22-7/22)   

Үр бүтээлтэй байх өдөр. Хүмүүст чадвараараа үнэлэгдэх, манлайлж чадах салбартаа анхаарлаа хандуулсан хэвээр байх хэрэгтэй. Та хичнээн ихээр тохиолдлын зугаа цэнгэлийг хүсч байлаа ч гэсэн одоо тохирмжтой цаг биш, тийм учраас найрлах хүслээ хязгаарла. Нэр алдараа өсгөхийг хичээж байгаа мэлхийнхний хувьд хэд хэдэн хаалга нээгдэх ба танаас шаардагдах зүйл гэвэл зоригтой байж, урагш алхан орох.

 

 

   Арслан (7/23-8/22)   

Болгоомжтой байх өдөр. Дараагийн хэдэн өдөр таны талаарх хурц шүүмжлэл ирэх ба энэ нь бусдын бодолд та хариуцлага хүлээх ёстойг сануулна. Хүн болгоны санаанд тааруулах ёсгүйг ямагт сана. Та өмнөхөөсөө илүү буулт хийж хамтран ажиллах хэрэгтэй болж магадгүй. Найзуудаасаа хэдийг нь сонгон өөрийн талд оруулах цаг ирнэ.


 

 

Охин (8/23-9/22)   

Таатай өдөр. Зарим нэг санхүүгийн асуудлууд гарч ирж таны төлөвлөгөөг нураахаар онц байдал үүсгэж болзошгүй. Гэвч та хүчтэй хэвээр байна. Та хар бор ажил хийлгүй ажлаасаа хэсэг хөндийрч, санхүүдээ хяналт тавьж найз нөхөдтэйгөө уулз. Та эдийн засгийн байдлаа тогтвортой болгож өөрийн хүссэн хэмжээндээ хүргэснээр та илүү жаргалтай болно. Бизнест түншлэгчид таны хийсэн өөрчлөлтүүдийг аягүйцэн хүлээж авах ч тэдгээр нь хамгийн шилдэг нь байх болно.
 

 

 Жинлүүр (9/23-10/22)   

Тогтворгүй өдөр. Сэтгэл санаа маш тогтворгүй байгаагийн хэрээр жинлүүрийнхэний ааш зан ч ялгаагүй тогтворгүй байх нь. 3-7 хоног эсрэг чиглэлтэй байсан буд гараг одоо урагш чиглэснээр бизнөс ажлын хэлэлцээр хойшлуулсан ажил гарч ирэх болно. Хойшлуулсан мэргэжлийн ажлыг даруйхан эхлэх нь зөв. Настай ээж аав хамаатан садангаа эргэнгээ тэднээс ухаарал олж авч чадна.





Хилэнц (10/23-11/21)   

Зугаатай өдөр. Өнөөдөр сонирхолтой хүмүүстэй уулзах, шинэ газар зочлох хөгжилтэй байх өдөр. Таны зан ааш хувирч бодлогогүй ааш гарган энгийн зүйлээс зугатах болно. Таны эргэн тойронд байгаа эдгээр зан ааш урьдчилан таамаглашгүй байх болно. Гэр бүлд асуудал гарна ялангуяа эцэг эхтэйгээ муудалцах бололтой. Таагүй байдлаас болж өөрийн үүрэг хариуцлагаас зугатаж болохгүй. Энэ нөлөө арилж амьдрал аяндаа хэвийн болно.




 Нум (11/22-12/21)   

Бүтээлч өдөр. Нумынханы хувьд үргэлж гэрийн ажил хийгээд байхад амар байдаггүй. Гэхдээ тэд сайн эцэг эх, гэрийн эзэд байдаг. Таньд бүх зүйл байдаг ч цонхон дээрх цэцэгнүүдээ арчих зэрэг бүтээлч зүйлээс таашаал ав. Өнөөдөр од эрхэс харилцаа холбоод ажил зэрэгт сөргөөр нөлөөлнө. Тиймээс гэрээ хэлэлцээр зөвшилцөл бизнөс болон аялалд олон төрлийн үл ойлголцол үүсэх болно. Гэр орны орчин тойрноо өөрчлөх нь сөрөг уршгаас хол байх чухал арга юм.

 

 

Матар (12/22-1/19)   

Сайн өдөр. Матарын ордны нэвтрүүлэгч болон оюутнуудад хэцүү далгавар дуусгахад тааламжтай цаг тохиож байна. Зохиол, тайлан, сэтгүүл зэрэг нь амжилт авчирна. Хамаатан садан эсвэл хөршүүдтэйгээ уулзах нь таны ойрд уулзаагүй хүмүүстэйгээ тааралдах боломжийг нээж өгнө. Бусадтай холилдож шинэ сонин зүйлээ хуваалцахад таатай. Хүмүүс таны өөртөө зориулан хийж бүтээсэн зүйлүүдийг сайшаах болно.

 


  Хумх (1/20-2/18)   

Шинэ санаанууд болон сонирхолтой хүмүүс маш их идэвхтэй, магадгүй тань руу хүчтэй дайрах болно. Та маш хурдан хугацаанд бодох хэрэгтэй, ирээдүйд яах вэ гэдгээ. Өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг маш мэргэн хийх хэрэгтэй. Сургалт болон төлөвлөгөөнүүд ирээдүйд зөрчилднө. Хэрвээ та үүнийг хүндрүүлвэл, ажлын ачаалалд орох болно. Боломжийг битгий алдаарай, өөрийнхөө очсон газар руу очоорой. Аялал дахь дурсамжууд буцаад сэргэх болно.
 



  Загас (2/19-3/20)

Холимог өдөр. Од гарагс таны хүч чадал, сөксийн амьдралд нөлөөлж байна. Амжилтад хүрэх таны сонирхол амьдрал дахь амжилтын зарим хэмжүүрүүдийг чинь тодруулж өгнө. Заримынх нь хувьд энэ нь таны бусадтай тогтоох харилцааг тодорхойлж өгдөг байж магадгүй. Харин заримынх нь хувьд санхүүгийн аюулгүй байдал гарц нь ч байж болох юм. Гэхдээ дур хүслээ зохицуулж, хяналтандаа байлгахын тулд хэмжээ хязгаартай бай.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш