logo
Цацраг идэвхит изотоп илэрлээ

Цацраг идэвхит изотоп илэрлээ

2011/09/20
Япон улсаас ирж байгаа зорчигч тэдний ачаа тээшийг онцгойлон шалган, цацрагийн хэмжилт шинжилгээнд хамруулсаар байгаа билээ.  Ням гарагийн Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр "Чингис хаан" олон улсын нисэх буудалд ирсэн дөрвөн зорчигчийн тээш, гар цүнхний зарим эд зүйлсээс зохиомол цацраг идэвхт изотопын бага хэмжээний бохирдол илэрчээ. Цөмийн энергийн газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч мэргэжилтнүүд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Буянт-Ухаа боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч нар хамтран холбогдох хэмжилт, шалгалтыг гүйцэтгэн илрүүлжээ.
    Одоогийн байдлаар бохирдол илэрсэн эд зүйлсийг журмын дагуу тусгай байранд хадгалж, битүүмжилсэн байгаа аж. Японы Фукушима дахь зарим цөмийн эрчим хүчний станц дээр болж буй осол, нөхцөл байдалтай холбогдуулан тус газраас байгалийн цацрагийн түвшин, цацрагийн бохирдлыг хянах, хэмжих ажлыг Улаанбаатар хот, 21 аймаг, хилийн боомтууд дээр тогтмол хийж гvйцэтгэж байгаа юм байна.
Д.Сувд
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш