logo
Орхон аймгийн залуус бодлогын асуудлаа хэлэлцлээ

Орхон аймгийн залуус бодлогын асуудлаа хэлэлцлээ

2014/10/28

Орхон аймгийн залуус тулгамдаж байгаа асуудлаа нээлттэй хэлэлцэж, цаашид ямар төлөвлөгөөгөөр ажиллах талаараа ярилцлаа. Монголын Залуучуудын Холбооны салбар холбоодын үйл ажиллагаа идэвхжиж  21 аймаг, 330 сум, 9 дүүргийн залуус өнгөрсөн жил чуулгануудаа зохион байгуулж өөрсдийгөө нийгэмд төлөөлж чадах чадварлаг залуучуудаа сонгосон юм. Өнөөдрийн түвшинд залуучууд бүгд нэгдэж нэгэн дуу хоолойтогоор ажлаа эхлүүлж залуусыг зөв зүйлд уриалан дуудах дэргэдэх хороо, холбоод, зөвлөл, клубээ байгуулах маш олон ажлуудыг эхнээс нь шат дараалалтайгаар хийгээд явж байна.

МЗХ өнгөрсөн 10-р сарыг зөвлөл, клуб, хороо байгуулах сар болгон зарлаж давалгаалуулсан. Орон даяар сарын хугацаанд 600 гаруй зөвлөл байгуулсан бөгөөд хамгийн их зөвлөлийг Орхон аймаг байгуулсан байна. Нийт 108 зөвлөл байгуулж өнгөрсөн амралтын өдөр зөвлөлийн залуустайгаа хамт, тэдний дунд бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Залуус ба гэр бүл, жендэр боловсрол, бизнес, хөдөлмөр эрхлэлт, залуучуудын оролцоо гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцэж Орхон аймгийн залуучуудад тулгамдаж байгаа асуудал болон цаашид хэрхэн ажиллах гээд бүхий л талаараа нээлттэй ярилцаж шийдвэрт хүрлээ. Энэхүү хэлэлцүүлгээс гарсан санаануудыг нэгтгээд засаг дарга болон ИТХ-д өргөн барих юм байна.

Орхон аймаг цаашид залуучууд байгаа бүх албан байгууллага, аж ахуйн нэгжид залуучуудын зөвлөлүүдийг байгуулж дараа дараагийн уузалтаараа илүү өргөн цар хүрээг хамарсан эхний ажил дээрээ үнэлэлт дүгнэлт хийсэн үр дүнтэй болгож бусад аймаг, сум, дүүрэгт үлгэр жишээ болохыг зорьж ажиллах гэнэ.  Орхон аймаг өнгөрсөн 1 жилийн хугацаанд гүйцэтгэх хорооноос явуулж байгаа бүхий л ажлыг дэмжиж орон нутагтаа зохион байгуулж хамрах хүрээгээ улам тэлж залуучууд нэгдээд хийвэл ямар ч бэрхшээлийг даван туулна гэдгийг бодит амьдрал дээр харуулж байгаа аймаг юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш