logo
“Хэрэглээ импекс”-ийн үнэт цаасны ханш өсчээ

“Хэрэглээ импекс”-ийн үнэт цаасны ханш өсчээ

2011/09/20
Монголын хөрөнгийн биржид өчигдөр нийт 25 ХК-ийн 70.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 126.8 мянган ширхэг хувьцаа арилжлаа. Өчигдрийн арилжаагаар нийт 155 хэлцэл хийгдсэн байна.
    Нийт 25 үнэт цаас арилжигдсанаас 7 үнэт цаасны ханш өсч, 9 үнэт цаасны ханш буурч, 9 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Өмнөх өдрийн хаалтын ханшаас “Хэрэглээ импекс” ХК-ийн үнэт цаасны ханш 14.99 хувь өсч, “Монгол савхи” ХК-ийн үнэт цаасны ханш 12.24 хувь буурсан байна.
    ТОП-20 индекс 19586.85 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 100.46 нэгжээр буюу 0.51 хувь буурчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 16.9 тэрбум төгрөг болсон байна.
Х.Билэг
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш