logo
Банк дээрэмдэхийн тулд 40 метр туннел ухжээ

Банк дээрэмдэхийн тулд 40 метр туннел ухжээ

2014/10/29
Энэтхэгийн цагдаа нар 40 метр туннел ухаж банк дээрэмдсэн  гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байна.  BBC-ийн мэдээлснээр дээрэмчид хойд хэсгийн Харьяна мужийн нэгэн хот дахь Punjab National Bank-ийн сейф орших хэсэг рүү шөнийн цагаар туннел ухаж, улмаар бэлэн мөнгө, үнэт эдлэл болон бусад эд зүйлсийг хулгайлсан бөгөөд тэдгээр нь олон зуун мянган ам.доллараар үнэлэгдэж байгаа аж.

Цагдаа нарын хэлснээр гэмт этгээдүүд банкны ойролцоо орших хоосон байшингаас нүх ухаж эхэлсэн байна. Зарим эх сурвалжуудын мэдээлснээр Болливудын Dhoom хэмээх кинонд ийм үйл явдал гардаг бөгөөд хулгайч нар тус киноноос санаа авсан байж болзошгүй гэнэ. Дээрмийн хэргийг мөрдөх тусгай багийг бүрдүүлээд байгаа ч ямар нэгэн сэжигтнийг баривчлаагүй байгаа юм байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш