Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг уг шагналыг гардуулж хэлсэн үгэндээ Туркийн улс төрийн томоохон зүтгэлтэн, ноён Бүлент Арынч Эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны Туркийн хэсгийн даргын үүргийг идэвх санаачлагатай гүйцэтгэн тус хорооны хуралдаануудыг Анкара, Улаанбаатар хотуудад удаа дараа зохион байгуулж, Туркээс Монголд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хоёр улсын хоорондын худалдааг өргөтгөхөд их хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглэв.
БНТУ-ын Шадар сайд Бүлент Арынч хоёр улсын уламжлалт найрамдал, найрсаг харилцааны бэлэг тэмдэг болсон “Найрамдал” медалиар шагнасанд талархлаа илэрхийлээд цаашид уг харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэн хөгжүүлэх нөөц, бололцоо их байгааг онцлов.