Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын нэр бүхий 28 гишүүний өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр товлосон байсан боловч тодохойгүй шалтгаанаар хойшлогдлоо. Мөн 09:00 цагаас Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал буюу шинээр томилогдох сайдуудын асуудлыг хэлэлцэхээр байсан боловч мөн л хойшлогдов.