logo
Өвөр Монголын цэргийн командлалын төлөөлөгчид ирлээ

Өвөр Монголын цэргийн командлалын төлөөлөгчид ирлээ

2014/10/29
БНХАУ-ын Өвөр Монголын цэргийн тойргийн командлагчийн орлогч, ахлах хурандаа Жин Инкуй тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны аравдугаар сарын 27-30-ны өдрүүдэд манай оронд ажлын айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын хүрээнд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, БХИС-ийн захирал, хошууч генерал Я.Чойжамц тэргүүтэй Монголын батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлагууд ноён, ахлах хурандаа Жин Инкуйг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр тал Монгол Улс-БНХАУ хоорондын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа, хоёр орны хамтарсан “Талын манлайлагч” болон “Хааны эрэлд”олон улсын цэргийн хээрийн сургууль дахь оролцоо болон энэ онд хийгдсэн бусад үйл ажиллагааныхаа талаар дүгнэн ярилцаж, цаашид хийхээр төлөвлөсөн арга хэмжээнийхээ талаар санал солилцсон юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш