Уржигдар шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт төрөөд нэг өдөр ч болоогүй хүүхдээ гудамжинд орхиод явсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Одоогоор ямар ээж, хүүхдээ орхиод явсныг тогтоогоогүй байгаа бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газар шалгаж байгаа аж. Бид энэ талаар үргэлжлүүлэн мэдээлнэ.