logo
Ардчиллын төлөөх орнууд Вашингтонд чуулаа

Ардчиллын төлөөх орнууд Вашингтонд чуулаа

2011/09/21
Олон улсын Ардчиллын өдрийг тохиолдуулан АНУ-ын Вашингтон хотноо  Ардчиллын төлөөх парламентын форум хуралдаанаа  зохион байгууллаа. Энэхүү  форум уулзалтанд АНУ, Европын парламент, Канад, Герман, Исланд, Итали, Литви, Молдав, Чех, Гүрж, Мексик, Норвеги, Польш, Португаль, Швед, Турк, Украйн зэрэг дэлхийн бусад орны 100 гаруй парламентчид оролцож буйгаараа өндөр ач холбогдолтой юм. Ардчиллын төлөөх Парламентын форумыг АНУ-ын конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Жон Боэннэр, Литвийн парламентын дарга хатагтай Ирена Дегутиен, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг  нар нээж үг хэлсэн байна. Дээрх уулзалтаар ардчилал, хүний эрх, эрх чөлөөний үзэл санаа, өнөөгийн ардчилалд тулгараад байгаа аюулгүй байдлын талаархи олон чухал асуудлуудыг харилцан ярилцлаа. Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал, Ц.Мөнх-оргил нар УИХ-ыг төлөөлөн оролцсон байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш