logo
2011 оны төсөвт тодотгол хийвэл эдийн засгийн хямрал болно

2011 оны төсөвт тодотгол хийвэл эдийн засгийн хямрал болно

2011/09/21
Дэлхийн эдийн засаг, төсөв, мөнгө өмнөх жилүүдээс их эрсдэл дагуулж байна. 2008 онд зэсийн үнэ огцом унаснаас Монгол Улсын төсөв, экспортын орлого эрс унасан. Одоо Монголын эдийн засагт 2008 оныхтой ижил төстэй нөхцөл үүссэн гэж Олон Улсын Валютын сангаас өчигдөр мэдэгдлээ. 2011 оны төсвийн зарлага өмнөх оноос 30 хувиар нэмэгдэж баталсан. Энэ нь эдийн засагт хэт халалт үүсэхэд нөлөөлж байна. Ийм нөхцөлд төвөвт тодотгол хийж, ДНБ-ийг 6,5 хувиар нэмэгдүүлэх нь инфляц өсөх сөрөг нөлөөтэй гэж Олон Улсын Валютын Сангийн Токио дахь бүсийн төвийн дэд захирал Стевен Барнет онцоллоо.  Дэлхийн эдийн засаг хямралд өртөхгүйн тулд төсвийн бодлогын өсөлтийг багасгах, төв банк бодлогын хүүгээ бууруулж, банкны зээлийн хүүг багасгах ёстойг тэд зөвлөлөө. Эрдэс баялгийн салбарын нөлөөлөл, экспортын орлого төсвийн орлогын гуравны хоёрыг бүрдүүлж буй нь төсвийн зарлагыг 35 хувиар өсгөсөн. Үүнд дээр нэмж тодотгол хийвэл инфляцийн хурдыг нэмэгдүүлэх аж.
Ц.Баяр
www.shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш