logo
Германы хамгийн том банк алдагдал хүлээв

Германы хамгийн том банк алдагдал хүлээв

2014/10/30
Deutsche Bank хууль эрхзүйн асуудалд зарцуулах мөнгөний хэмжээ нь нэмэгдсэнтэй холбоотойгоор 3-р улиралд алдагдал хүлээсэн байна. Германы хамгийн том банкны алдагдлын хэмжээ энэ оны 6-9-р сард 92 сая еврод хүрсэн бол өнгөрсөн оны мөн үед тус банк 51 сая еврогийн ашигтай ажиллаж байжээ.

Deutsche Bank хууль эрхзүйн асуудлаа шийдэхэд зориулж 894 сая еврог төсөвлөсөн талаар BBC мэдээлж байна. Тодруулбал, тус банк багагүй асуудалд орооцолдоод байгааг олон улсын хууль сахиулагч байгууллагуудын торгуулийн хэмжээ өссөнөөс харж болох юм. Жишээ нь Libor буюу Лондоны банк хоорондын жишиг хүүг зохиомлоор өөрчлөхөд оролцсон гэж Deutsche Bank –ийг буруутгаад байна. Үүнээс гадна АНУ-ын хууль сахиулагчид Иран гэх мэт хар жагсаалтад багтсан улсуудтай хамтран ажиллаж, хоригийг нь зөрчсөн байж магадгүй хэмээн тус банкийг шалгаж байгаа ажээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш