НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганд оролцож буй Засгийн газрын төлөөлөгч, ГХЯ-ны Олон улсын байгууллагын газрын зөвлөх О.Энхцэцэг 10 дугаар сарын 28-нд болсон тус чуулганы Хоёрдугаар хорооны нэгдсэн хуралдаанд хөдөө аж ахуйн хөгжил, хүнсний аюулгүй байдлын асуудлаар үг хэлэв.
Хөдөө аж ахуйн хөгжил болоод хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар тэрбээр хэлсэн үгэндээ танилцуулав.
Хоол тэжээлийн дутагдалтай хүн амын тоог 1990 онтой харьцуулахад 6 дахин бууруулах тухай Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудыг 2015 он гэхэд хэрэгжүүлэхээр байгааг мэдээлж, ирэх 11 дүгээр сард Ром хотод болох Хоол тэжээлийн асуудлаарх олон улсын хоёрдугаар бага хурлаар батлагдах шинэ баримт бичгийн ач холбогдлыг тэмдэглэв.
Өнгөрөгч 3 дугаар сард Улаанбаатар хотноо болсон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн 32 дугаар бага хурлын дүнгийн талаар мэдээлэв.