logo
Ким Чен Уны шагай асуудалтай байжээ

Ким Чен Уны шагай асуудалтай байжээ

2014/10/30
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун зүүн хөлнийхөө шагайнаас уйланхай авахуулах мэс засалд орсон гэж  Өмнөд Солонгосын тагнуулын алба мэдээлснийг BBC уламжиллаа. Мягмарт гарагт тус тагнуулын агентлагаас хууль тогтоогчдод мэдээлснээр бол Европоос ирсэн эмч 9 болон 10-р сард залуу Кимд мэс ажилбар хийсэн байна.

Удирдагч Ким бараг зургаан 7 хоногийн турш олны өмнө гараагүй нь түүнийг хүндээр өвдсөн байж болзошгүй гэж таамаглахад хүргээд байсан юм. Гэхдээ тэрээр 10-р сарын 14-нд олны өмнө таяг тулсан байдалтай гарчээ. Өмнөд Солонгосын тагнуулын албаныхны хэлснээр залуу удирдагч тамхи татдаг, маш завгүй хэмнэлээр амьдардаг учир түүний зүүн хөлний шагайнд дахин уйланхай үүсч магадгүй ажээ. Дашрамд дурдахад Ким Чен Уны аав, өвөө нар улс орноо удирдаж байхдаа Франц эмч нараар эмчлүүлж байсан тухай мэдээлэл байдаг юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
 

Сэтгэгдэлүүд

Дээш