logo
Ахиад л хар тамхи...

Ахиад л хар тамхи...

2014/10/30

Хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг буурахгүй боллоо. Судалгаагаар өдрөөс өдөрт өсөж байгаа нь хэдийнээ чимээгүй үргэлжлэх аюулын харанга боллоо. Цагдаагийн байгууллага зөвхөн 2014 оны аравдугаар сарын 13-аас 27-ны хооронд  гэхэд л 11 холбогдогчтой дөрвөн гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна.

Аравдугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 16-р хорооны нутагт дэвсгэрт байрлах "Playback" интернет тоглоомын газарт иргэн Ч, М, Б, А, Г, Б нар нь 350 грамм орчим мансууруулах үйлчилгээтэй канабис төрлийн ургамлыг хууль бусаар олж авч, хадгалж, хэрэглэсэн.

Мөн аравдугаар сарын 15-ны өдөр 15-р хороонд оршин суудаг иргэн А гэгч нь 23 грамм Канабисийг иргэн С-аас хууль бусаар олж аван хадгалж иргэн С нь иргэн М,А нартай бүлэглэн мансууруулах төрлийн канабис төрлийн ургамлыг хууль бусаар олж авч зарсан үйлдлийг нь шалгаж байна. Эдгээр иргэдээс 1 кг 629 грамм канабисыг хураан авчээ.

Аравдугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 12-р хороонд оршин суух иргэн Л,М,нар нь хар тамхи мансууруулах төрлийн мөс буюу ICE-ийг хууль бусаар Монгол улсын хилээр нэвтрүүлж, зарж борлуулсан, хадгалсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж эхэллээ.

Хамгийн сүүлд л гэхэд аравдугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн IV хороонд оршин суух иргэн Ч гэгч нь найман кг Канабис буюу мансууруулах төрлийн ургамлын хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдэд МУ-ын эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.2-оор сэжигтнээр баривчлан шалгаж байна гээд үргэлжлэх хандлагатай байгаа нь харамсалтай.

Цагдаагийн байгууллага нь сүүлийн 14 хоногийн хугацаанд нийт 11 кг Канабис буюу мансууруулах төрлийн ургамал 34 грамм ICE буюу мөсийг хураан авч мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа юм.

2014 он гарсаар цагдаагийн байгууллага энэ төрлийн 44 гэмт хэрэгт 123 хүнийг холбогдуулан шалгалтын ажиллагаа явагдаж байна. Эдгээр гэмт хэргийг 20-35 насны залуучууд үйлдэж байна.

АХИАД Л ХАР ТАМХИ..... АХИАД Л ХАЙРАН ЗАЛУУС

Б.Соронзон

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш